Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА “Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ  Н.УЧРАЛ: МОНГОЛ ХҮҮХЭД БҮРИЙГ МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫН ХОЦРОГДЛООС ЧӨЛӨӨЛЖ, БАГШ НАРАА ДЭМЖИЖ АЖИЛЛАНА Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Д.Батхуяг 6.6 жилийг чанга дэглэмтэй ангид өнгөрүүлнэ
“Саусгоби сэндс” компанийн хүчингүй болсон таван лицензийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан дур мэдэн сэргээж, нэг лицензийг найзынхаа компанид шилжүүлсэн АМГ-ын дарга асан Д.Батхуягт Баянгол дүүргийн шүүхээс 6.6 жилийн хорих ял эдлүүлэх шийдвэр гаргажээ, төрийн албанд гурван жил ажиллах эрхийг нь хасч, таван сая төгрөгийн эд хөрөнгө хураажээ. Мөн түүнтэй хамт гэмт хэрэг үйлдсэн АМГ-ын Геологи, уул, уурхайн кадастрын дарга асан Л.Даваацогтод анхан шатны шүүхээс зургаан жилийн ял оноож, чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн төрийн албанд хоёр жилийн хугацаатай ажиллах эрхийг нь хязгаарлаж, гурван сая төгрөгийн эд хөрөнгө хураасан байна.
Мөн шүүгдэгч С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нартай бүлэглэн “Саусгоби сэндс” компанийн эзэмшлийн ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар цуцлах дүгнэлт гаргасан байхад цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, тус компанийн ашиг сонирхлын үүднээс үүссэн нөхцөл байдлыг ашиглан хясан боогдуулах замаар тусгай зөвшөөрлийг сэргээж, С.Жаргалсайханд “Зэлэм” компанийн эзэмшилд шилжүүлэн хээль хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ. Тиймээс анхан шатны шүүхээс С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарыг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар тус бүр гурван сая төгрөгний эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ.
Д.Батхуягийн найз С.Жаргалсайханы “Зэлэм” компанид шилжүүлсэн лиценз нь Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумын заагт орших Хайрхан толгойн чулуун нүүрсний орд байжээ. Энэ ордын зөвшөөрөл нь 6251х тоот, 42 сая тонн чулуун нүүрсний нөөцтэй орд байсан гэнэ.
Мөн эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч нараас 35 сая төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан улсын орлогод оруулж, хууль бусаар олгосон ашигт малтмалын 107 ширхэг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Дашрамд дурьдахад, төрийн албанд ажиллах эрхийг хязгаарлах нь ял эдэлж дууссанаас хойш мөрдөгддөг юм байна.

Г.Даваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан