Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
2.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж ОБЕГ-т хүлээлгэн өглөө
Орон нутгийн онцгой байдлын хэлтсийнхэнд гартаа барих багаж тоног төхөөрөмж байдаггүй гал түймэр, гамшигтай гараараа тулдаг гэдэг. Тэгвэл тэдний гарт барих тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг сайжруулах үүднээс галын болоод аврах ажлын багаж, хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж, фургон автомашин мөн холбоо мэдээллийн хэрэгслийн тоног төхөөрөмжүүдийг төв, орон нутгийн анги салбаруудад хүлээлгэн өглөө. Уг төхөөрөмжүүдийг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан нийт 2.1 тэрбум төгрөгийн өртөгтэй юм. Энэ үйл явдалтай зэрэгцэн онцгой байдлын анги байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна. Зөвлөлгөөний зорилго нь Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл, удирдах арга барил, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх талаар мэдээлэл олгох, 2013 онд тус байгууллагаас баримтлан ажиллах зорилтыг хүргэн үр дүнгийн гэрээ байгуулах юм. Зөвлөлгөөний нээлтэд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва оролцож “Онцгой байдлын алба байгуулагдаад удаагүй, мэргэжлийн боловсон хүчин дутмаг, одоогоор ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмжийн хангалтгүй байгаа хэдий ч иргэдийг болзошгүй эрсдлээс хамгаалах үүргээ умартан суух эрх байхгүй. Иймээс эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Тохиолдсон нөхцөл байдалд тохирсон зөв, оновчтой шийдвэрийг гарган ажиллахыг онцоллоо. Зөвлөлгөөн ирэх сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
Орон нутгийн онцгой байдлын хэлтсийнхэнд гартаа барих багаж тоног төхөөрөмж байдаггүй гал түймэр, гамшигтай гараараа тулдаг гэдэг. Тэгвэл тэдний гарт барих тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг сайжруулах үүднээс галын болоод аврах ажлын багаж, хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж, фургон автомашин мөн холбоо мэдээллийн хэрэгслийн тоног төхөөрөмжүүдийг төв, орон нутгийн анги салбаруудад хүлээлгэн өглөө. Уг төхөөрөмжүүдийг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан нийт 2.1 тэрбум төгрөгийн өртөгтэй юм. Энэ үйл явдалтай зэрэгцэн онцгой байдлын анги байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна. Зөвлөлгөөний зорилго нь Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл, удирдах арга барил, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх талаар мэдээлэл олгох, 2013 онд тус байгууллагаас баримтлан ажиллах зорилтыг хүргэн үр дүнгийн гэрээ байгуулах юм. Зөвлөлгөөний нээлтэд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва оролцож “Онцгой байдлын алба байгуулагдаад удаагүй, мэргэжлийн боловсон хүчин дутмаг, одоогоор ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмжийн хангалтгүй байгаа хэдий ч иргэдийг болзошгүй эрсдлээс хамгаалах үүргээ умартан суух эрх байхгүй. Иймээс эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Тохиолдсон нөхцөл байдалд тохирсон зөв, оновчтой шийдвэрийг гарган ажиллахыг онцоллоо. Зөвлөлгөөн ирэх сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ. Б.Мягмаржав
0 Сэтгэгдэл
























