288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
“Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Н.УЧРАЛ: МОНГОЛ ХҮҮХЭД БҮРИЙГ МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫН ХОЦРОГДЛООС ЧӨЛӨӨЛЖ, БАГШ НАРАА ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
“Ингэний айрагны баяр” маргааш эхэлнэ
Өмнөговь аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ингэний айрагны баяр” энэ жил 2-р сарын 1, 2-нд Даланзадгад хотноо зохион байгуулагдах гэж байна. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2006 оны 6/5 тогтоолыг хэрэгжүүлэх, хаврын тэргүүн сарын шинийн нэгний баярын өмнө үнийн зохиомол хөөрөгдөл үүсгэхгүйгээр орон нутгийн хэрэглэгчид нийлүүлэгчдийг зах зэээлд шууд холбох замаар энэхүү баярыг зохион байгуулдаг. Орон нутгийн малчдын бэлтгэсэн сүү, цагаан идээ, бусад хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, тэмээн сүргийн амьдын үнэлэмжийг дээшлүүлэх арга хэмжээг сурталчлах зорилгыг мөн агуулдаг. Өнгөрсөн жилүүдэд уг арга хэмжээний үеэр тэмээний уралдаан тохиодог байсан бол энэ удаад зөвхөн тэмээний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах юм байна. Учир нь Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан иргэдэд цагаан идээ, бусад бүтээгдэхүүнийг илүүтэй худалдан авах боломжийг олгож байгаа. Энэ удаагийн “Ингэний айрагны баяр”-ыг Өмнөговь аймгийн ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар, Даланзадгад сумын ЗДТГ, “Мерси кор” олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, аймгийн Биеийн тамир спортын газар нар хамтран зохион байгуулах юм байна. Энэ үеэр шилдэг бүтээгдэхүүнийг тодруулан шагнал гардуулна. “Үнийн хөөрөгдөлгүй үндэсний үйлдвэрлэлийг дэмжицгээе” уриан доор зохиогдох энэ жилийн арга хэмжээнд Өмнөговь аймгийн бүх сумд, болон бусад аймаг сумдын малчид бизнес эрхлэгчид, ААН-үүд чөлөөтэй оролцох боломжтойг дуулгая.
0 Сэтгэгдэл
























