Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ 288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА “Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ  Н.УЧРАЛ: МОНГОЛ ХҮҮХЭД БҮРИЙГ МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫН ХОЦРОГДЛООС ЧӨЛӨӨЛЖ, БАГШ НАРАА ДЭМЖИЖ АЖИЛЛАНА Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Мазаалайн амьдрах орчинд хур тунадас нэмэгдүүлнэ
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Мазаалай баавгай хамгаалах ажлын хэсгийн дарга Ж.Батболд ээлжит хурлаа хуралдуулж “Мазаалай баавгайг хамгаалах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсрууллаа. Говийн их дархан цаазат газрын бичил уур амьсгал, экосистем, хүний хүчин зүйлийг тооцоолон мазаалай баавгайн амьдрах орчны загварыг боловсруулж, амьдрах орчныг тэтгэх аргачлал, урт хугацааны төлөвлөлтийг боловсруулан туршиж эхлэх зорилтын хүрээнд мазаалайн боломжит амьдрах орчны загвар боловсруулах, түүний амьдрах орчны хувьсал өөрчлөлтийг цаг уурын үзүүлэлтээр үе шаттайгаар тодорхойлон ирээдүйд өөрчлөгдөх нөхцлийн урьдчилсан загвар гаргах талаар эхлээд ярилцжээ. Түүнчлэн мазаалайн амьдрах орчинд хур тунадас нэмэгдүүлэх зорилгоор цаг агаарт нөлөөлөх гурван генератор байрлуулж, гүний худаг хоёрыг байгуулахаар  болов. Ердөө 22-хон үлдээд байгаа гэх мазаалайг хамгаалах ажлын хэсгийнхэн 10 гаруй зорилт дэвшүүлжээ. Зорилтын хоёрдугаарт: Мазаалай баавгайн  нэмэлт тэжээлийн цэгийг тогтвортой ажиллуулах, орон нутагт тэжээлийн ургамал тариалах, тэжээл боловсруулах цех байгуулах аж. Хорголжин тэжээл худалдан авч орон нутагт хүргэх ажлыг “Үндэсний бахархал” ТББ, мазаалай байршиж болох 25 цэгт тараах үүргийг Говийн Их Дархан Цаазат газрын хамгаалалтын захиргаанд өглчээ. Гурав дахь зорилтод “Эхийн голд мазаалайн тэжээлийг тариалж, боловсруулах тухай” төлөвлөжээ. Мазаалайн идэш, тэжээлийг тарималжуулах ажлыг “Мазаалайг аврах Монголын алхам” ТББ-ынхан энэ хавраас эхлэн турших юм байна. Ажлын хэсгийн гишүүд өргөн уудам нутагт ганц нэгээрээ тархан амьдарч байгаа мазаалайг индексийн аргаар тоолох нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байан. Мазаалайг хамгаалахад дан ганц хоол тэжээлийн асуудал биш ховордсон амьтдаа хэрхэн өсгөж үржүүлдэг гадаад орны туршлага судлах нь зүйтэй. Иймээс мазаалайг бусад улс орны амьтны хүрээлэнд гаршуулах гэрээ хийгдэх боломжийн талаар судлахаар болов. Ажлын хэсгийнхэн мазаалай баавгайн сурталчилгааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн. Мазаалай.мн сайт ажиллуулахаас эхлээд баримтат кино бүтээх, хүүхдэд зориулсан  комикс ном хэвлэх, оюутан залуусын дунд илтгэлийн уралдаан, Эко сургуулиудын дунд реалити шоу зохион байгуулах  зэрэг олон талт ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн мазаалайн судалгаа хийх, нэмэлт тэжээл тээвэрлэхэд унааны хэрэгцээ шаардлага байгааг ажлын хэсгийн гишүүд ярилцаад хоёр пургон машин худалдан авах, ашиглалт, хамгаалалтыг нь  Говийн Их Дархан Цаазат газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулахаар боллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан