Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хүний амь нас хохироосон жолооч нарыг илрүүлжээ
Зам тээврийн осол гаргаж, хүний амь наса хохироогоод хэргийн газраас зугтсан хүн чанаргүй жолооч нарыг Замын цагдаагийн албан хаагчид илрүүлжээ. Тухайлбал, 2013 оны нэгдүгээр  сарын 27-ны 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 9-р хороо Нисэхийн 19-р гудамжинд 52 настай эрэгтэй Э гэгч иргэн зам тээврийн осолд орсон байдалтай олджээ. ГССЗҮТ -ийн эрчимт эмчилгээнд эмчилэгдэж байгаад нэгдүгээр сарын сарын 30 нд нас барсан байна. Энэ хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Нацагдорж овогтой Гантулга Киа Пронтер маркийн 64-15 УНН дугаартай автомашинаар дайрч амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин санаатайгаар зугтсаныг ЭХБМБХ-ийн ажилтанууд олж тогтоон шалгаж байна.
Мөн энэ сарын 4-ний 05:00 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий хотын төв Ховд голын гүүр явах замын уулзварт автомашинд дайруулсан байдалтай нас барсан 40-50 насны эмэгтэй хүний цогцос олджээ. Энэ хэргийг 26 настай Э гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Аксиум маркийн 54-48 БӨТ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад хохирогчийг дайрч амь насыг нь хохироогоод осол хэргийн газрыг санаатайгаар орхиж зугтсаныг цаг алдалгүй илрүүлэн Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан