Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хүүхэд залуучуудад зориулсан барилга байгууламжуудыг аврах ажлын хэсэг байгуулагдлаа
МЗХ сайн байнаа амжилт
амжилт хүсье
йтршлэ
Өнгөрсөн оны 04-р сараас хойш Монголын Залуучуудын Холбоо хүүхэд залуучуудын хөгжлийн төлөө баригдсан барилга байгууламжуудыг зориулалтынх нь дагуу эргүүлэн ашиглуулах ажлыг эхлүүлсэн билээ. Үүний нэг нь “Паркаа аваръя” хөдөлгөөн мөн Залуу техникчдийн ордны үйл ажиллагааг сэргээх зэрэг ажлууд байсан юм. Энэ ажлын эхний үр дүн гарч, өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга байгууламжид улсын хэмжээний үзлэг явуулж, зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхийг тогтоон дүгнэлт гаргах, зориулалт нь өөрчлөгдсөн барилга, байгууламж болон хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр бий болгосон хөрөнгийг хүүхдийн байгууллагын мэдэлд шилжүүлж, өмчлүүлэх асуудлаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах” захирамжийг гаргаж, ажлын хэсгийг томилжээ.

Үүнд: Монгол Улсын сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Боловсрол шинжлэх ухааны дэд сайд, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын дэд сайд, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга, Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Соёл спорт аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын зөвлөх, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч, Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч, Монголын сурагчдын холбооны тэргүүн, Ерөнхий сайдын ажлын албаны шинжээч нар багтжээ. Дашрамд дурдахад тус ажлын хэсгийнхэн улсын үзлэгийн дүн болон саналаа 2013 оны 03-р сард багтаан Засгийн газарт танилцуулахыг даалгажээ. Ийнхүү Хүүхэд залуучуудын зориулалтаар баригдсан олон барилга байгууламжууд эзэддээ буцаж очих нь ээ.

0 Сэтгэгдэл
2013.02.06
2013.02.06
2013.02.06