Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
ДОРНОГОВЬТ ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧИН ГАРЧ, 170 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРАВ
Дорноговь аймгийн Хатан­булаг суманд малын цэцэг өвчин гарчээ. Онцгой байдлын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг тус суманд очиж ажиллаж байна. Халдварын голомтын бүсэд есөн айл  байгаа аж.
Энэ талаар тус аймгийн Засаг дарга П.Ганхуяг “Өвчний халдварыг тархаахгүйн тулд нэг айлын хотонд төвлөрүүлсэн.

Одоогоор тэнд зургаан пост 29 хүн ажиллаж байгаа. Хорио цээрийн дэглэмийг бууруулж ердийн болгох гэж байна. Онцгой байдлын ерөнхий газар өөрсдийнхөө нөөц хөрөн­гөнөөс гарга гэсэн учир уг өвчний тархалтыг зогсоохын тулд 170 гаруй сая төгрөг зарцуулсан” гэв.

Түүнчлэн тус аймгийн Сайншанд орчимд нутаглаж байгаа айлын тугал олноор үхээд байгааг цацраг идэвхт бодистой холбоотой гэж тайлбарлаж байсан тул Цөмийн энергийн газрынхан хөрснөөс нь дээж авч шинжлэхэд “Гадны нөлөө байхгүй” гэсэн хариу гарчээ. Тиймээс тус аймгаас Ажлын хэсэг гарч голомтын бүсэд ажиллуулж эхэлсэн байна. Түүнчлэн ямар нэг өвчний шинж тэмдэг илрэхгүй байгаа учир гадаадаас хөндлөнгийн баг ажиллуулахаар төлөвлөж   
буй аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан