Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Иргэдэд мод өмчлүүлэх боломжтой талаар яригдаж байна

“Монголын Залуучуудын Холбоо” залуучуудыг өөрсдийн оролцоотойгоор хөгжүүлэх, тэднийг нийгмийн аливаа асуудалд идэвхтэй оролцуулах үүднээс залуучуудын хороодыг байгуулж байгаа билээ. Өнөөдөр “Залуучуудын байгаль орчны хороо” албан ёсоор байгуулагдаж, даргаар нь Байгаль орчин ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, дэд даргаар Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн гүйцэтгэх захирал Ц.Өлзийсайхан нар сонгогдож, тамга тэмдэг гэрчилгээгээ хүлээж авлаа. МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюунтай уулзах үеэрээ мод тарих үйл ажиллагааг илүү бодитой болгох үүднээс шинэлэг санаа гаргах санал солилцож, хамтран ажиллах талаар ярилцсан. Тэгвэл энэ хорооны хамгийн эхний хийх ажил бол энэ жил мод тарих ажлыг илүү үр дүн өгөөжтэй хийж, тухайн модыг тарьсан хүний нэрийг модон дээр байршуулах өмчлүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Үүнээс тухайн мод тарисан хүн модоо хайрлаж, ургуулах, цаашлаад мод тарих ажил илүү үр дүнтэй болох магадлалтай юм. Энэ мэтчилэн Залуучуудын байгаль орчны хороо байгаль орчин экологийн маш олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

0 Сэтгэгдэл