Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүлсэн золголт боллоо
“Тийн ялгуулсан” хэмээгч  Усан могой  жилийн хаврын  тэргүүн сарын шинийн гуравны  билэгт сайн өдөр буюу өчигдөр НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн  төр захиргааны  байгууллагын удирдлага, албан хаагчид сар шинийн золголтоо хийлээ. Энэ жилийн золголтод нийслэлийн удирдлагууд  Улаанбаатар хотыг удирдаж байсан ахмадуудыг анх удаа урьж хүндэтгэл үзүүллээ. 1965-1971 онд Улаанбаатар хотын даргаар ажиллаж байсан Д.Цэдэв гуай ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлээд ууц хөндсөн юм. Тэрээр  энэ их хүндэтгэлийг үзүүлсэн нийслэлийн удирдлагуудад талархаж буйгаа илэрхийлээд анх удаа нийслэлийнхээ золголтод уригдан оролцож байгаадаа  баяртай байгаагаа хэлж, нийслэлийн албан хаагч нарт сайн сайхны дээдийг хүсэн ерөөлөө. Харин 1971-1990 онд хотын даргаар ажиллаж байсан С.Мөнхжаргал гуай, “Та бүхэн шинэ, шийдэмгий ажлуудыг өрнүүлж , анхдагч болон манлайлж байгааг харахад таатай байна. Нийслэлийн түүхэнд байгаагүй их төсвийг батлуулан олон жил хүлээгдэж байсан томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөжээ.Тиймээс айлчлан ирсэн Усан могой жил нийслэлийн иргэдэд өгөөжөө өгсөн сайхан жил  байна гэдэгт эргэлзэх зүйлгүй” гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан