Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
”Түмэн хурд 2013” боллоо
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын МСУХ-ны нэрэмжит дээд гурван насны уралдаан хаврын тэргүүн сарын шинийн гурванд боллоо. Энэхүү уралдааны Азарганы уралдаанд Түмэнцогт сумын уяач Лхамрагчаагийн өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн баруун бүсийн "Түмэн хурд 2012" уралдаанд есөөр хурдалсан хээр азарга түрүүлж, Цагаанхүүгийн хээр азарга аман хүзүүдсэн бол гуравт тус сумын уяач Зулаагийн хонгор, дөрөвт Лхүндэгийн хүрэн халзан, айргийн тавд аймгийн алдарт уяач Ө.Шинэтулгын бор азарга тус тус хурдалсан байна.
Их насны морьдын уралдаанд ИНЕГ-ын харьяа Ч.Эрдэнэбатын хүрэн морь түрүүлж, аман хүзүүнд Монгол Улсын Манлай уяач С.Төмөр-Очирын хүү Гантөмөрийн ногоон морь хурдалж Түмэнцогт сумын уяач Энхбатын хонгор морь гурваллаа. Харин айргийн дөрөв болон таваар Аймгийн алдарт уяач Ө.Шинэтулгын ногоон, мөн түүний уясан Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат Б.Хадбаатарын шарга тус тус хурдаллаа.
Соёолонгийн уралдаанд Түмэнцогт сумын уяач Хатанбаатарын хүрэн түрүүлж, мөн сумын уяач Амгаагийн хээр аман хүзүүдсэн байна. Харин айргийн гуравт Манлай уяач С.Төмөр-Очирын уясан Т.Цогоогийн хээр, айргийн дөрөвт Наранбаатарын хар, айргийн тавд Цогтын бор тус тус хурдалжээ.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын МСУХ-ны нэрэмжит дээд гурван насны уралдаан хаврын тэргүүн сарын шинийн гурванд боллоо. Энэхүү уралдааны Азарганы уралдаанд Түмэнцогт сумын уяач Лхамрагчаагийн өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн баруун бүсийн "Түмэн хурд 2012" уралдаанд есөөр хурдалсан хээр азарга түрүүлж, Цагаанхүүгийн хээр азарга аман хүзүүдсэн бол гуравт тус сумын уяач Зулаагийн хонгор, дөрөвт Лхүндэгийн хүрэн халзан, айргийн тавд аймгийн алдарт уяач Ө.Шинэтулгын бор азарга тус тус хурдалсан байна.Их насны морьдын уралдаанд ИНЕГ-ын харьяа Ч.Эрдэнэбатын хүрэн морь түрүүлж, аман хүзүүнд Монгол Улсын Манлай уяач С.Төмөр-Очирын хүү Гантөмөрийн ногоон морь хурдалж Түмэнцогт сумын уяач Энхбатын хонгор морь гурваллаа. Харин айргийн дөрөв болон таваар Аймгийн алдарт уяач Ө.Шинэтулгын ногоон, мөн түүний уясан Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат Б.Хадбаатарын шарга тус тус хурдаллаа.
Соёолонгийн уралдаанд Түмэнцогт сумын уяач Хатанбаатарын хүрэн түрүүлж, мөн сумын уяач Амгаагийн хээр аман хүзүүдсэн байна. Харин айргийн гуравт Манлай уяач С.Төмөр-Очирын уясан Т.Цогоогийн хээр, айргийн дөрөвт Наранбаатарын хар, айргийн тавд Цогтын бор тус тус хурдалжээ.
0 Сэтгэгдэл
























