Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Улаанбаатар хотын агаар бохир хэвээрээ л байна

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаар багагүй хөрөнгө зарж, хэдэн засгийн газар дамжин ярьсаар байгаа ч Улаанбаатар хотын агаар бохир хэвээрээ л байна. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж Баруун дөрвөн замын орчимд 31 удаа, 13-р хороолол орчимд 30 удаа, Хархорин захын орчимд 28 удаа, 32-ын тойрог орчимд 26 удаа, Офицеруудын ордон орчимд 22 удаа, 1-р хороолол орчимд 15 удаа зөвшөрөгдөх хэмжээнээс давсан байна. Харин хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 32-ын тойрог орчимд 31 удаа, Баруун дөрвөн зам, 13-р хороолол орчимд тус бүр 30 удаа, Хархорин захын орчимд 29 удаа, Офицеруудын ордон орчимд 25 удаа, 1-р хороолол орчимд 20 удаа хүлцэх хэмжээнээс давжээ. Нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж 32-ын тойрог орчимд 2 удаа, Баруун дөрвөн замын орчимд 1 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн зам, 32-ын тойрог орчимд тус бүр 30 удаа, 13-р хороолол, Хархорин захын орчимд тус бүр 29 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн замын орчимд 25 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан байна.
Энэ тоонуудаа тэгээд хүн ойлгохоор мэдээлэл болгооч. Нарийн агаарын бохирдлын хэмжэгхүүн мэдэхгүй хүн энийг чинь ойлгохгүй.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаар багагүй хөрөнгө зарж, хэдэн засгийн газар дамжин ярьсаар байгаа ч Улаанбаатар хотын агаар бохир хэвээрээ л байна. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж Баруун дөрвөн замын орчимд 31 удаа, 13-р хороолол орчимд 30 удаа, Хархорин захын орчимд 28 удаа, 32-ын тойрог орчимд 26 удаа, Офицеруудын ордон орчимд 22 удаа, 1-р хороолол орчимд 15 удаа зөвшөрөгдөх хэмжээнээс давсан байна. Харин хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 32-ын тойрог орчимд 31 удаа, Баруун дөрвөн зам, 13-р хороолол орчимд тус бүр 30 удаа, Хархорин захын орчимд 29 удаа, Офицеруудын ордон орчимд 25 удаа, 1-р хороолол орчимд 20 удаа хүлцэх хэмжээнээс давжээ. Нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж 32-ын тойрог орчимд 2 удаа, Баруун дөрвөн замын орчимд 1 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн зам, 32-ын тойрог орчимд тус бүр 30 удаа, 13-р хороолол, Хархорин захын орчимд тус бүр 29 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн замын орчимд 25 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан байна.
0 Сэтгэгдэл
2013.02.19
























