Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Энэ онд нийслэлд 75.5 км зам барина
Нийслэлд энэ жил шинээр буюу он дамжин хэрэгжих нийт 45 авто зам, замын барилгын ажил байгаа аж. Тодруулбал, 462 тэрбум 497 сая гаруй төгрөгийн санхүүжилтээр 75,5 км авто замыг шинээр барих юм. Гэхдээ энэ нь зөвхөн  улсын төсөв болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр мөн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх гэнэ. Мөн гадаадын байгууллагуудын буцалтгүй тусламжаар хэрэгжих хэдэн хэдэн зам барилгын ажил хийгдэхээр талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Тухайлбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжны авто зам, гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийх юм байна.  Үүнд, 0.9 км авто замыг шинэчилж, 60 метр урт гүүрийг өргөтгөж, борооны ус зайлуулах шугам шинээр хийх юм байна. Энэ ажилд нийтдээ 39 сая Юаны хөрөнгө оруулалт хийгджээ. Мөн  БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Баруун 4 зам дээр олон төвшний огтлолцол шинээр барих ажилыг хийхээр төлөвлөсөн байна. Энэ хүрээнд 4 км авто зам, 1000 у/м гүүрэн байгууламж, борооны ус зайлуулах шугам зэргийг шинээр барих юм байна. Энэхүү ажил нь нийтдээ 52.5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих аж. Харин энэ онд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 26-р хороо, Нарны зам, Баянмонгол хорооллыг холбосон 0.2 км авто зам, автомашины нүхэн гарцын хамт шинээр барих бол, Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж байгаа Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто зам, 120 у/м гүүр шинээр барих юм байна. Мөн Хөгжлийн банкны санхүүжилтээр Ажилчны гудамж, Дунд голын доод гүүрийг шинэчлэх, хос гүүр болгож шинээр 35 у.м гүүрийг барих юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан