Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Дахин төлөвлөлтөд орсон газрын зөвшөөрлийг шилжүүлэхгүй
Э.Бат-Үүл баатрын амласан иргэдийн хүсэн хүлээсэн гэр хорооллыг дахин төлөвлөж, инженерийн шугам сүлжээтэй холбох ажил тун удахгүй эхлэх сураг гарлаа. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголын төслийг УИХ намрын чуулганы отгон хуралдаанаар баталсан билээ. Дахин төлөвлөлт хийх гэр хороолол буюу Сонгинохайрхан дүүргийн Ханын материал, Арьс ширний үйлдвэрийн ажилчдын нийтийн байр орчим, Сүхбаатар дүүргийн Дамбадаржаагийн 58 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургууль, МҮОНРТ-ийн орчим гэхчлэн 12  байршилд бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сараас эхлэх болсон. Үүнтэй холбоотойгоор тухайн 12 байршилд хамрагдаж буй газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч иргэд, аж ахуйн нэгжийн судалгааг нийслэлийн Өмчийн харилцааны газар, Гэр хорооллын хөгжлийн газар хамтарч хийж дуусчээ. Урьдчилсан байдлаар зураг төслүүд нь бэлэн болсон гэнэ.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн Батлан хамгаалахын их сургуулийн эргэн тойронд гэхэд 93,8 га газарт дахин төлөвлөлт хийхээр болсон.

Одоо тус бүсэд амьдарч буй иргэдийн тоо 2902, төлөвлөлтөөр 3024 хүн ам байх аж. Нийтдээ 762 айлын орон сууц , 22.5 км авто зам, инженерийн байгууламж барихад 13,3 тэрбум төгрөг, сургууль, цэцэрлэг барихад 4,5 тэрбум төгрөг зарцуулах нь. Харин Чингэлтэй дүүргийн 13,15 дугаар хорооны 72 дугаар сургуулийн орчимд 15 га газарт дахин төлөвлөлт хийнэ. Төлөвлөлтийн инженерийн байгууламж барихад 2,7 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарч, энэ орчимд 3,6 км авто зам барихаар тусгасан байх жишээтэй. Сонгинохайрхан дүүргийн Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байрны орчимд гэхэд л 2.3 га газарт 450 хүн амьдарч буй. Нийт 120 айл өрхөд хөдөлмөрийн насны 291, хүүхэд 109, ахмад настан 70 гэхчлэн нарийвчлан гаргажээ. Үүнээс гадна нэр заагдсан 12 байршилд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх шилжүүлэх үйл ажиллагааг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулан батлуулах хүртэлх хугацаанд түр зогсоож байгааг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас сануулж байна. Мөн байршилд амьдарч буй гэр хорооллын иргэдийн шилжилт, хөдөлгөөнийг  түр зогсоож, бүртгэлд өөрчлөлт оруулахгүй юм.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан