Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Аюулгүй орчинд амьдрах гэж иргэд татвар төлдгийг санаж ажиллаарай гэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргын орлогч нартай Удирдлагын үр дүнгийн, Дүүргийн Засаг нартай Засгийн газрын чиг үүргийг дүүрэгт төлөөлөн хэрэгжүүлэх, төсвийн шууд захирагч нартай үр дүнгийн гэрээг тус тус байгууллаа. Энэ гэрээг хуульд заасны дагуу байгуулснаар санхүү, төсвийн сахилга хариуцлага нэмэгдэж, төрийн байгууллагын үйл ажиллагаа иргэдэд ил тод, нээлттэй байх боломж бүрдэж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийт удирдах ажилтанд үр дүнгийн гэрээ байгуулсны дараа хандаж хэлсэн үгэндээ “Хүн бүр өөрийн хөлс хүчээ шавхаж олсон орлогоосоо нийслэлийнхээ сайн сайхан, бүтээн байгуулалтын төлөө, аюулгүй тав тухтай орчинд амьдрахын тулд татвар төлж байгаа. Тиймээс та бүхэн зөв зохистой зарцуулж, нийслэл хотын хөгжил цэцэглэлт, бидний ирээдүй хойч үе болсон үр хүүхдүүддээ хот шиг хот хүлээлгэн өгөхийн төлөө нэгэн сэтгэлээр хамтдаа зүтгэе.Та бүхэн ч ийм сэтгэлтэйгээр ажлаа эхлүүлж байгаа гэдэгт би итгэлтэй байна” гээд ажлын амжилт хүслээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл