Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Н.Нэргүй: Гадаадын улс орны нэрээр нийслэлийнхээ гудамжийг овоглохгүй
Гудамжны нэр, зар сурталчилгаа, рекламны самбаруудыг өөрчлөхөөр яригдаж байгаа. Тэгвэл одоогийн байдлаар нийслэлд 248 гудамж байдаг аж. Үүнээс 146 нь оноогдсон нэртэй бол үлдсэн 100 гаруй нь ямар нэгэн нэргүй байдаг. Учир нь, зарим гудамжийг нэрлэх ямар ч боломжгүй байдаг гэнэ. Энэ талаар Нийслэлийн ерөнхий архитектур Н.Нэргүйгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Зар сурталчилгаа рек­­ламны самбаруудыг цэгц­­лэх шинэ журамтай бо­лохоор ярьж байгаа. Жу­рам эцсийн байдлаар хэзээ батлагдах вэ?
-Одоо байгаа хаяг рекламнуудыг шинэ журмаар зохицуулахаар болж, НИТХ-тэргүүлэгчдийн хурлаар дэм­­жигдэн, нийслэлийн иргэ­дийн хуралд оруулахаар болсон. Шинэ журам олон сайн давуу талтай. Тухайлбал, тухайн газруудын байршлыг нарийн заагаад хаана, ямар стандартын самбар байх ёстойг заасан.  Иргэд, аж ахуйн нэгжүүд журамд заасан стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулах юм. Хаяг реклам чимэглэлийн асуудлыг нэг бүрчлэн ярихад их төвөгтэй.Маш олон төрөл бий. Төрлүүдээ багцлаад стандартчлах шаардлагатай. 

-100 гаруй гудамж ямар нэгэн нэргүй гэсэн. Нэр хаяг байхгүй газарт айл байтугай албан байгууллагыг олоход бэрх. Ер нь, гудамжны нэр хаягийг ямар журмаар олгодог юм бэ?
-Гудамжны нэршлийн талаархи журам бий. Нэр өгөх асуудлыг олон ний­тийн байгууллага, иргэ­дийн хүсэлтийн дагуу шийд­вэрлэдэг.

-Ямар нэгэн гудамжний нэрийг ах дүү хотын нэрэм­жит болгон тохижилт, но­гоон байгууламжтай нь цог­­цоор нь хийвэл сай­хан харагддаг. Танай тэр гудамжийг өөрийн нэрэм­жит болгоё гэсэн санал бу­сад улс орноос ирж байна уу?
-Гадаадын улс орнууд манай гудамжнуудыг өөрс­дийн нэрэмжит болгох хү­сэлт тавьдаг. Гэхдээ үүнийг иргэ­дийн хурлаар шийднэ л дээ. Цаашдаа гадаадын улс  орны хотуудын нэрээр нийс­лэлийнхээ гудамжийг овоглох нь зохимжгүй гэж үзэж байгаа. Тодорхой зохицуулалт хэрэгтэй л дээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан