Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
“Авлига би авахгүй, би өгөхгүй” аяныг хөдөө орон нутгуудад өрнүүлнэ

Монголын Залуучуудын Холбооноос санаачилан өнгөрсөн оны 04-р сараас эхлэн авлигын эсрэг өрнүүлсэн “Авлига би авахгүй, би өгөхгүй” аян энэ жил үргэжлүүлэн идэвхтэй өрнөх нь ээ. НЗДТГ, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн газрын алба, УБЕГ, МХЕГ зэрэг төрийн томоохон байгууллагуудыг нэгтгэж, “Залуучуудын үнэн” сонинд авлигагүй тоолуурт 7000 гаруй дэмжигчид нэмэгдэж, түүнчлэн фэйсбүүк цахим ертөнцийн хүрээнд хүчтэй өрнөөд байгаа энэхүү аянд залуус дуу хоолойгоо хүргэж идэвхтэй хамрагдсаар байгаа билээ. Саяхан “Транспэрэнси интернэшнл” (Даян дэлхийн авлигын эсрэг хөдөлгөөн) олон улсын байгууллагын Зүүн өмнөд Азийн төслийн ахлах зохицуулагч Ран Лиао Монголд айлчлахдаа авлигын эсрэг аяныг идэвхтэй өрнүүлж буй МЗХ-оор айлчилж, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбаттай уулзан, тэдний хэрэгжүүлсэн ажилтай танилцаад цаашид албан ёсоор хамтран ажиллахаар болсон гэнэ. Тэгвэл энэ 2013 онд МЗХ-ныхон АТГ-тай хамтран авлигын эсрэг залуус хамтдаа уриатай “Авлига би авахгүй, би өгөхгүй” аяныг хөдөө орон нутгуудаар аялуулахаар болжээ. МЗХ-ныхон авлигын эсрэг энэ аяны хамрах хүрээг өргөтгөх, хөдөө орон нутгийн залуучуудад авлигын хор уршгийн талаар мэдээлэл сурталчилгаа хүргэх зорилгоор 300 гаруй сумаар тойрон аялаж, сумын ЗДТГ, сургууль, эмнэлэг, цагдаа болон бусад төрийн байгууллагуудыг авлигагүй дэвтэрт нэгтгэж, гарын үсэг зурах, орон нутгийн залуучуудтай уулзалт ярилцлага, сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Мөн цаашдаа энэхүү аянд төрийн болон төрийн бус хувийн хэвшлийн байгууллагууд, их дээд сургуулиудыг нэгтгэх, авлигын эсрэг залуучуудаа уриалсан олон ажлуудыг ч хийхээр ажлын төлөвлөгөөндөө тусгажээ.
0 Сэтгэгдэл
Neeree Mongol uls avligalig ers buuruulsan geed neg yum yawaad bsn bh shu MZH ajil hiigeed l bgn bn da
Avligal gazar awj bn shu
Хамгийн их уншсан