Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Баянгол дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг баталлаа
Тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурлаар Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөр, 2013 оны нийгэм, эдийн засгийн зорилтыг хэлэлцэн баталлаа. Иргэдийн хурлын төлөөлөгчид энэ удаагийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг иргэдэд чиглэсэн, тэдний оролцоог дэмжсэн хэмээн онцолсон юм. Баянгол дүүргийн Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Оросоо мөрийн хөтөлбөр, 2013 оны зорилтыг дүүргийн ИТХ-аар батлагдсантай холбогдуулан шинэчлэлийг хамтдаа хийхийг олон нийтэд уриаллаа. 2016 онд үр дүнгээ тайлагнах энэхүү мөрийн хөтөлбөрийг “Аюулгүй амгалан Баянгол”, “Ажилтай орлоготой Баянгол”, “Амины орон сууцтай Баянгол”, “Агаар нь цэвэр Баянгол”, “Авлигагүй Баянгол” хэмээх таван үндсэн бүлэгт ангилан 69 багц ажил хийхээр төлөвлөлөө. Ингээд Засаг даргын Тамгын газрын найман хэлтэс, алба, харьяа 22 байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр 231 үйл ажиллагааг төлөвлөжээ.
Заримаас нь дурдвал Баянгол дүүргийн гэр хорооллын тодорхой цэгүүдэд иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөлт хийж, орчин үеийн тохилог амины болон нийтийн орон сууц барих ажлыг иргэдийн оролцоотой эхлүүлэхээр заажээ. Мөн дүүрэгт хийж буй хөрөнгө оруулалтыг ил тод болгох, санхүүгийн үйл ажиллагаанд иргэдийн хяналтын бүтцийг бий болгох гэх мэтээр авлигаас ангижрах заалтуудыг тусгасан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан