Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Зарим гудамжинд нэр олгожээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс Улаанбаатар хотын зарим гудамжийг нэрлэх тухай тогтоол гаргажээ. Тогтоолыг НИТХ-ын дарга Д.Баттулга баталж, тогтоолд дурьдсаны дагуу нэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгажээ.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.12, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 269 дүгээр тогтоолыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
Улаанбаатар хотын зарим гудамжийг дараах байдлаар нэрлэсүгэй.
•    Баянгол дүүрэг, Замчдын гудамжнаас хойш Баянгол дүүргийн шүүхийн зүүн талаар Гранд плаза руу Сөүлийн гудамж хүртэлх гудамжийг Ж.Раднаабазарын гудамж;
•    Чингэлтэй дүүрэг, Баянбүрдийн тойрог Их тойруугийн уулзвараас ногоон нуурын баруун талаар хойшоо 32-ын тойрог буюу Цагдаагийн гудамжны төгсгөл хүртэл гудамжийг Э.Галданбошготын гудамж;
•    Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөөнөөс Кино үйлдвэрийн уулзвараар хойш Б.Доржийн гудамж хүртэл Г.Лувсанцэвээний гудамж;
2.    Гудамжийг нэрлэж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгасугай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан