Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хүйтний эрч чангарч, бага зэргийн цас орно
Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 28-нд нутгийн зүүн хагаст, гуравдугаар сарын 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 28-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, говь талын нутгаар зарим үед секундэд 24 метр, бусад хугацаанд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.
Маргааш ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын саваар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Хүрэнбэлчир, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэрнэ.
Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. Хугацааны дунд үеэс хүйтний эрч суларна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан