Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
С.Очирбат: Дахин төлөвлөлтийг захирагчийн ажлын албаныхан хэрэгжүүлнэ

Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах кампанит ажлыг энэ хавраас өрнүүлэх гэж байна. Ингэхдээ дүүрэг бүрт Захирагчийн ажлын албаны салбар нэгжийг байгуулж, хотын удирдлага, оршин суугчдыг холбох гүүр нь болох юм.  Энэ талаар нийслэлийн Засаг даргын Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатаас тодрууллаа.

-Захирагчийн ажлын албаны салбар нэгжийг дүүргүүдэд байгуулж байгаа. Сул орон тоо бий болголоо гэх нэгэн ч байна.  Энэ нэгжүүд ямар үүрэгтэй  юм бэ?
-Засаг даргын мөрийн хөтөлбөрт гэр хорооллыг дахин төлөвлөж, дэд бүтцэд холбох зорилт дэвшүүлснийг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ ажлыг газар дээр нь зохион байгуулж, хэрэгжүүлэх гол дам нуруу нь дүүргүүдэд  байгуулсан ЗАА-ны салбар нэгж юм. Тиймээс Улаанбаатар хотын алслагдсан гэр хороололд хотын захирагчийн ажлын алба байгуулсан. Одоогийн байдлаар Дамбадаржаа, Дарь эх, Баянзүрх гээд арван захирагчийн ажлын албаны даргыг нь томилон, ажлыг нь эхлүүлэх гэж байна.
-Энэ салбар нэгж маань хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажил үүргээ гүйцэтгэх юм бэ?
-Одоогоор хоёр хүний орон тоотой байна. Ажлын албаныхан дахин төлөвлөлтөд багтсан гэр хорооллын иргэдтэй очиж уулзан, бодлого төлөвлөгөөгөө танилцуулах учиртай юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын захирагчийн бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлдэг чиг үүргийг тухайн орон нутагтаа хийнэ гэсэн үг. Хорооны Засаг дарга захиргааны ажилтан гэж явдаг бол ЗАА-ны дүүрэг дэх салбар нэгжийн ажилтан хот, нийтийн аж ахуйн асуудлыг хариуцдаг аж ахуйн ажилтан. Тэгэхээр хот нийтийн аж ахуйг хөгжүүлэх, үйлчилгээгээ иргэддээ ойртуулах үүднээс энэ арван ажлын албыг байгуулж байгаа юм.
-Дахин нэмж салбар нэгж  байгуулах уу. Хэзээ ажилдаа орох юм бол?
-Цаашдаа бусад газарт ч ажлын алба байгуулна. ЗАА-ны дүүрэг дэх 10 салбар нэгжийн ажилтнууд эхнээсээ ажилдаа орчихсон, иргэдтэйгээ уулзаад дахин төлөвлөлтөөр гудамж, талбайгаа яаж тохижуулах талаар саналыг нь сонсч эхэлсэн.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан