Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Зарим лабораторийн эрхийг цуцлав
Стандартчилал, хэмжил зүйн газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа Итгэмжлэгдсэн эрдсийн түүхий эдийн лабораториудын үйл ажиллагаанд магадлан шалгалт явуулжээ. Магадлан шалгалтаар өөрийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтад орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг итгэмжлэлийн байгууллагад ирүүлдэггүй, тохирлын үнэлгээг бодитой үнэн, зөв явуулах техникийн чадавхийг бүрдүүлээгүй, “Сорилт болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавигдах ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангаж ажиллаагүй, зэрэг зөрчил, үл тохирлууд илэрсэн байна. Эдгээр зөрчил, үл тохирлуудыг арилгуулах талаар магадлан шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудад хугацаатай үүрэг даалгавар өгч “SGS Монгол” ХХК-ний итгэмжлэлийг түдгэлзүүлжээ.
Сорилт, шинжилгээний дүнг Хятад хэл дээр гаргадаг, итгэмжлэлийн байгууллагаас олгосон итгэмжлэлийн эрх, лабораторийн сорилтын хуудас, тэмдгийг хаана, юунд ашигладаг нь тодорхой бус байгаа нь ноцтой, үл тохирол гаргасан “Жөн Юан” ХХК-ний итгэмжлэлийг Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар цуцалсан байна.
Стандартчилал, хэмжил зүйн газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа Итгэмжлэгдсэн эрдсийн түүхий эдийн лабораториудын үйл ажиллагаанд магадлан шалгалт явуулжээ. Магадлан шалгалтаар өөрийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтад орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг итгэмжлэлийн байгууллагад ирүүлдэггүй, тохирлын үнэлгээг бодитой үнэн, зөв явуулах техникийн чадавхийг бүрдүүлээгүй, “Сорилт болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавигдах ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангаж ажиллаагүй, зэрэг зөрчил, үл тохирлууд илэрсэн байна. Эдгээр зөрчил, үл тохирлуудыг арилгуулах талаар магадлан шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудад хугацаатай үүрэг даалгавар өгч “SGS Монгол” ХХК-ний итгэмжлэлийг түдгэлзүүлжээ.Сорилт, шинжилгээний дүнг Хятад хэл дээр гаргадаг, итгэмжлэлийн байгууллагаас олгосон итгэмжлэлийн эрх, лабораторийн сорилтын хуудас, тэмдгийг хаана, юунд ашигладаг нь тодорхой бус байгаа нь ноцтой, үл тохирол гаргасан “Жөн Юан” ХХК-ний итгэмжлэлийг Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар цуцалсан байна.
0 Сэтгэгдэл
























