Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Баянзүрхийн газрын алба гэрээгээ шинэчлэхийг анхаарууллаа
НИТХ-ын 2010 оны 539 дүгээр тогтоолоор газрын төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орсон тул Баянзүрх дүүргийн Газрын албанаас газар эзэмшиж буй иргэдийг энэ сарын 10-ны дотор гэрээгээ шинэчлүүлэх, газрын төлбөрөө төлөхийг анхааруулжээ. Хэрвээ дурдсан хугацаанд газрын эрхээ сунгуулаагүй газар эзэмшигч, ашиглагчдад Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн газар эзэмших эрхийг нь захиргааны журмаар дуусгавар болгох, газар эзэмших гэрээ, гэрчилгээг хүчингүй болгох гэнэ. Энэ жил Баянзүрх дүүргийн өмчийн болон газрын харилцааны алба НИТХ-аас баталсан төлөвлөгөөний дагуу 2070.0 сая төгрөг төсөвтөө төвлөрүүлэхээр ажиллаж байна. Газрын төлбөр төлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд газрын төлбөрөө Газрын төлбөрийн тухай хуулийн 9.2 дахь заалт, газар эзэмших гэрээний 2.3 дахь заалтад заасны дагуу улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөх үүрэгтэй байдаг. Хэрэв заасан хугацаанд төлөөгүй нөхцөлд Татварын ерөнхий хуулийн 74 зүйлийн 74.3 дахь заалтын дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хүртэлх хувиар алданги тооцдог юм байна.
НИТХ-ын 2010 оны 539 дүгээр тогтоолоор газрын төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орсон тул Баянзүрх дүүргийн Газрын албанаас газар эзэмшиж буй иргэдийг энэ сарын 10-ны дотор гэрээгээ шинэчлүүлэх, газрын төлбөрөө төлөхийг анхааруулжээ. Хэрвээ дурдсан хугацаанд газрын эрхээ сунгуулаагүй газар эзэмшигч, ашиглагчдад Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн газар эзэмших эрхийг нь захиргааны журмаар дуусгавар болгох, газар эзэмших гэрээ, гэрчилгээг хүчингүй болгох гэнэ. Энэ жил Баянзүрх дүүргийн өмчийн болон газрын харилцааны алба НИТХ-аас баталсан төлөвлөгөөний дагуу 2070.0 сая төгрөг төсөвтөө төвлөрүүлэхээр ажиллаж байна. Газрын төлбөр төлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд газрын төлбөрөө Газрын төлбөрийн тухай хуулийн 9.2 дахь заалт, газар эзэмших гэрээний 2.3 дахь заалтад заасны дагуу улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөх үүрэгтэй байдаг. Хэрэв заасан хугацаанд төлөөгүй нөхцөлд Татварын ерөнхий хуулийн 74 зүйлийн 74.3 дахь заалтын дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хүртэлх хувиар алданги тооцдог юм байна. Т.Оюун
0 Сэтгэгдэл
























