Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Авлигатай тэмцэх газрынхан Өмнөговьд ажиллаж байна
;Авлигатай тэмцэх газрынхан хоёрдугаар сарын 22-ноос энэ сарын 8 хүртэл Өмнөговь аймгийн 15 сумдад ажиллаж байна. Төрийн болон орон нутгийн өмчөөр хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх зорилгоор ажиллаж байгаа уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд найман хүн багтжээ. Өөрсдийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийлгэх, заавар зөвлөгөө авах зорилгоор Орон нутгийн удирдлагууд тус газарт санал тавьсны дагуу ийнхүү тус аймагт ажиллах болсон байна.
АТГ-ынхан тус аймагт ажиллах хугацаандаа Өмнөговь аймгийн төрийн болон төсөвт байгууллагуудын дарга, эрхлэгч, нягтлан бодогч болон хүний нөөц хариуцсан мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж байгаа аж. Сургалтаар Мэдээллийн ил тод байдал,Төрийн болон орон нутгийн өмчөөр хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн талаар мэдээлэл өгч, албан тушаалтнууд энэхүү хуулийн хэрэгжилтийг чанд мөрдөж ажиллах ёстойг сануулжээ. Мөн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл олж авах эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилт, мөн энэ хуулийн дагуу төрийн байгууллагууд иргэддээ үйл ажиллагаа нээлттэй ил тод байлгах ажлыг чиглүүлж зохион байгуулсан байна. Тус газрын өгсөн чиг үүргийн дагуу Өмнөговь аймгийн төрийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа байрандаа иргэдэд хүргэх үйлчилгээг нээлттэй ил тодоор харуулах танилцуулга гаргалаа.
Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын ажилтаны овог, нэр, зураг, иргэдэд хүргэдэг үйлчилгээний чиглэлийг тодорхойлон гаргаж тавьсан юм. Ингэснээр иргэн та тухайн байгууллагын үүдэнд очоод ямар мэргэжилтэнтэй, ямар ажлаар уулзаж болох мэдээллийг авах боломжтой болж байгаа юм.   
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан