Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хүүхдүүд мөрөөдлийн машинаараа аяллаа

Залуучууд нийгэмдээ сайн сайхан бүхнийг эхлүүлэх зорилго, үйлсээрээ нэгдэн хүмүүнлэгийн ажлыг хамтдаа зохион байгуулжээ. VIP crown авто клубын залуучуудаас санаачилан МУЗН, МЗХ-ны “Залуучуудын хүмүүнлэгийн хороо” хамтран хүүхдийн асран хүмүүжүүлэх төвд хүмүүжиж байгаа хүүхдүүдтэй нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэн байна. “Ирээдүйгээ аваръя, идэвхтэй оролцъё” уриан дор зохион байгуулсан “Мөрөөдлийн машин” хүмүүнлэгийн ажилд тэд хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн 80 гаруй хүүхэд, багш нарын хамтаар 20-иод машинаар хотоор аялж, хүүхдүүдийг мөрөөдлийнх нь ертөнцөөр нэг ч гэсэн өдөр аялуулжээ. Мөн түүнчлэн МУЗН-ээс эдгээр хүүхдүүдэд 2 сая гаруй төгрөгийн үнэ бүхий 100 гаруй дулаан хөнжилийг хандивлажээ. Хүмүүнлэгийн ажлыг өрнүүлсэн ах эгчтэйгээ хамтдаа нэг өдрийг өнгөрүүлж, тоглож наадсан хүүхдүүд цаашид улам илүү хичээн суралцахаа амлаж байлаа. МЗХ-ны “Залуучуудын хүмүүнлэгийн хороо” цаашид малчдад илгээх “Сэтгэлийн илгээмж”, хөдөлгөөнт хүн ам, залуучуудад ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, ойлголт өгөх “Галт тэрэгний аян”, мөн хүмүүнлэгийн чиглэлээр ажилладаг хувь хүн, олон нийтийн үүсгэл санаачилгын бүлэг, клуб, хөдөлгөөн, байгууллагын нэгдсэн мэдээллийн сан үүсгэх зэрэг хүмүүнлэгийн олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм байна. 
0 Сэтгэгдэл
Mundag bnaa manai zaluus MZH-n ene horoond elsene
yamar goyo yum be oroltsoh yumsan daragin uilsed ni
Хамгийн их уншсан