Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Тэд амжилтаасаа хуваалцаж байна

Өнөөдөр нийгмийн салбар бүрт амжилттай ажиллаж байгаа лидерүүд амжилтад хүрсэн нууцаасаа хуваалцах “маш үнэтэй” лекцийг үнэ төлбөргүй авах боломжийг залуучууддаа МЗХ цуврал лекцээрээ дамжуулан хүргэж байна. 03-р сарын 01-нээс эхлэсэн цуврал лекцийн анхны зочин олон улсын харилцаа судлалын профессор, онц бөгөөд бүрэн эрхт элчин, дипломатч Д.Баярхүү “Арабын хувьсгал” сэдвээр залуучуудад лекц уншиж, өөрийн амжилтаас хуваалцаж, тэдний сонирхсон асуултанд хариуллаа. Цуврал лекцийн дараагийн лекторуудыг танилцуулахад III/07-нд “Гараг” студийн захирал Г.Бадамсамбуу “Монгол угсаатан, иргэншил” сэдвээр, III/15-нд Оюун ухааны акедемийн захирал Х.Хатанбаатар “Оюуны чадамж, бүтээлч сэтгэлгээ” сэдвээр, III/22-нд Сэтгэл судлаач, сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг “Сэтгэл зүйн фитнесс” сэдвээр, III/29-нд JCI Монгол байгууллын үндэсний Ерөнхийлөгч Ц.Баатарбилэг “Залуучуудын оролцоо, нийгмийн хөгжил” сэдвээр, IV/5-нд МЗХ-ын Ерөнхийлөгч А.Мөнхбат “Аваръя, Оролцъё” сэдвээр, IV/12-нд Монголын Royal академийн ерөнхий захирал, доктор Н.Учрал “Дэлхийн боловсролын чиг хандлага, өнөө ба ирээдүй” сэдвээр, IV/19-нд УИХ-ын гишүүн, АЗХолбооны Ерөнхийлөгч Б.Болор, IV/26-нд УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар “Өөрийгөө зас, гэрээ зас, төрөө зас” сэдвээр, V/3-нд Хуульч, гэр бүл судлаач Л.Нарантуяа “Хайрын төгс ялгуун харилцаа” сэдвээр лекц унших юм байна. Энэхүү цуврал лекц нь баасан гараг бүрт 17:00 цагаас МЗХ-ны төв байрны залуучуудын нээлттэй танхимд зохион байгуулагдах юм.
0 Сэтгэгдэл
MZH ch suuliin uyed ih zuil hiij bn da bolj bn shu ene ercheeree bgarai
daraagiih ni lektsend zaawal suuna
Хамгийн их уншсан