АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
ДОХ-той төрсөн хүүхдийг бүрэн эмчилжээ
АНУ-ын Миссисипи мужид Хүний дархлал хомсдлын вирусын /ХДХВ-ийн/ халдвартай төрсөн, 2,5 настай охиныг бүрэн эдгээсэн тохиолдол гарчээ. “Уолл-стрит жорнэл” сэтгүүлийн мэдээлснээр охиныг төрсөн цагаас нь эхлэн эрчимтэй эмчилсний эцэст бүрэн эдгэрсэн юм байна. Энд хоёроос гурван төрлийн өндөр идэвхтэй эм бэлдмэл ашигласан гэж тэмдэглэжээ. Ингэснээр эхээсээ ийм халдвартай төрж байгаа хэдэн зуун мянган хүүхдийг эмчилж эдгээх боломж бий болж байгаа юм. Цаашид судалгааг үргэлжлүүлж ийм эмчилгээний тогтолцоог нарийвчлан тогтоох болно” гэж сэтгүүл дурдсан байна. Одоо охины биед ХДХВ-ын ямар ч үлдэгдэл байхгүй гэдгийг эмч нар хэлжээ. “Энэ бол гайхамшиг. Эхлээд нэг курс эрчимт эмчилгээ хийсэн, тэгээд зогсоосон. Ингээд л бүрэн эдгэрсэн. Тэгэхээр эмчилгээг зогсоох хэдэн долоо хоногийн дотор л үр дүнгээ өгч байна” гэж судалгааны мэргэжилтэн хэлсэн байна. Гэхдээ энэ бол цорын ганц тохиолдол болохоор ХДХВ-ийн халдварыг бүрэн эмчилж болно гэж итгэх арай л болоогүй байна гэж тэр мэргэжилтэн хэлжээ.
АНУ-ын Миссисипи мужид Хүний дархлал хомсдлын вирусын /ХДХВ-ийн/ халдвартай төрсөн, 2,5 настай охиныг бүрэн эдгээсэн тохиолдол гарчээ. “Уолл-стрит жорнэл” сэтгүүлийн мэдээлснээр охиныг төрсөн цагаас нь эхлэн эрчимтэй эмчилсний эцэст бүрэн эдгэрсэн юм байна. Энд хоёроос гурван төрлийн өндөр идэвхтэй эм бэлдмэл ашигласан гэж тэмдэглэжээ. Ингэснээр эхээсээ ийм халдвартай төрж байгаа хэдэн зуун мянган хүүхдийг эмчилж эдгээх боломж бий болж байгаа юм. Цаашид судалгааг үргэлжлүүлж ийм эмчилгээний тогтолцоог нарийвчлан тогтоох болно” гэж сэтгүүл дурдсан байна. Одоо охины биед ХДХВ-ын ямар ч үлдэгдэл байхгүй гэдгийг эмч нар хэлжээ. “Энэ бол гайхамшиг. Эхлээд нэг курс эрчимт эмчилгээ хийсэн, тэгээд зогсоосон. Ингээд л бүрэн эдгэрсэн. Тэгэхээр эмчилгээг зогсоох хэдэн долоо хоногийн дотор л үр дүнгээ өгч байна” гэж судалгааны мэргэжилтэн хэлсэн байна. Гэхдээ энэ бол цорын ганц тохиолдол болохоор ХДХВ-ийн халдварыг бүрэн эмчилж болно гэж итгэх арай л болоогүй байна гэж тэр мэргэжилтэн хэлжээ. Ц.Хас
0 Сэтгэгдэл
























