Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
“Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” гэрэл зургийн үзэсгэлэн болно

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь ялгаварлан гадуурхах явдлын нэг хэлбэр ба хүний эрхийн зөрчилд тооцогдож олон нийтийн анхаарлыг татсан асуудлын нэг болсон. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэх явдал үргэлжилсээр байгаа энэ үед  тэгш эрх, улс үндэстний хөгжил болон энх тайван, аюулгүй байдлыг хангахад бид чухал ахиц дэвшилд хүрч байна гэж үзэх боломжгүй юм.
Иймээс охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах нь бид бүхний энэ цаг үеийн томоохон зорилтын нэг бөгөөд охид, эмэгтэйчүүд жендэрт суурилсан хүчирхийллээс ангид аюулгүй, хүний эрхийг хамгаалсан таатай орчныг бий болгохын төлөө хамтран ажиллаж их  ажлыг хийх шаардлагатай байна.


Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хороо, НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдрийг угтаж “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” кампанит ажил өрнүүлж байгаа бөгөөд “Гэрэл зургийн уралдаан”, “Шилдэг уриа бичлэгийн уралдаан”-ыг 2013.02.01 – 2013.03.01 өдөр хүртэлх хугацаанд оюутан залуусын дунд тус тус зарласан.


Уг аяны хүрээнд УИХ-ын гишүүн, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл оюутан, залуус болон эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах,тэдний зан үйл, хандлагад нөлөөлөх зорилготой лекц уншина. Лекц 3 дугаар сарын 5-ны өдрийн 14.00 цагт Төв “Хаан банк”-ны Театрт болох бөгөөд “Гэрэл зургийн уралдаан”, “Шилдэг уриа бичлэгийн уралдаан”-ы бүтээлүүдийг шалгаруулж, 3 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд тус театрт үзэсгэлэн гаргаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан