Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХЭД ЗОРИУЛАХ БҮРЭН БОЛОМЖ БИЙ

БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ван Сяолун МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбатыг хүлээн авч уулзсан байна. Энэхүү уулзалтын үеэр хоёр орны залуучуудын харилцааг өргөн түвшинд болгох, Хятадын Засгийн газрын зүгээс олгодог зээл тусламжийг залуучуудад хандсан үйл ажиллагаанд чиглүүлэх боломж хэр байгаа талаар ярилцаж, хоёр орны залуучуудын харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд хамтын ирээдүй, харилцааг хөгжүүлэх гол хүч юм гэдгийг онцлоод цаашид залуучуудын талаар олон үйл ажиллагаа явуулж, хамтын ажиллагаа явуулах нөөц байгаа талаар харилцан санал солилцжээ.

МЗХ цаашдаа хөрш оронтойгоо хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийг эрмэлзэж буйгаа илэрхийлээд Хятадын Засгийн газрын зүгээс олон зээл, тусламж байдаг түүнийг залуучуудад хандсан үйл ажиллагаанд чиглүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ван Сяолун тэрээр “Хятадын зээл тусламжийг залуучуудын хөгжлийг дэмжихэд зориулах бүрэн боломж байгааг хэлээд цаашид энэ тал дээр идэвхтэй дэмжин хамтран ажиллана” гэлээ. Мөн энэ жилийн айлчлалаас гадна, Хятадын залуу бизнесменүүд болон Монгол залуу бизнесменүүдийн хооронд “Бизнес форум” зохион байгуулах, Монголын залуучуудын урлаг соёлын болон уран бүтээлийн үзэсгэлэнг Хятадад зохион байгуулвал хоёр орны соёлын харилцааны хувьд том алхам болох талаар МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат хүсэлтээ илгээлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан