Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Монгол Улсын ХЭҮК Филлиппин улсын Хүний эрхийн байгууллагад ханджээ
Интерполоор хайгдаж байгаа гэх Т.Аятунгаагийн хүүхдийг Монгол Улс авч чадах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Монголын төр Т.Аятунгаад түр хүлээж бай гэсэн хариу өгсөн тухай хүүхдээ алдсан эх Т.Аятунгаа өчигдөр твиттерээр дамжуулан хэлсэн. Тэгвэл Тэргэлсар охиныг эх оронд нь авчрах талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгээс тодруулахад, “Энэ мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдахаас өмнө манай байгууллагад ирсэн. Үүний дагуу бид холбогдох арга хэмжээ авч байна. Тухайлбал, Филлиппин улсын Хүний эрхийн байгууллагад хандаж Тэргэлсар охиныг эх оронд нь авчрах тал дээр хамтран ажиллаач гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Хараахан хариу ирээгүй байна. Манай улсын хүний эрхийн комисс, Филлиппин улсын хүний эрхийн байгууллагууд олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллах байх. Үүний хүрээнд Тэргэлсар охиныг эх оронд нь авчрах талаар хамтран ажиллах байх” гэсэн хариу өглөө.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан