Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хувийн хэвшлийн байгууллагууд авлигын эсрэг аянд нэгдэж эхэллээ

Монголын Залуучуудын Холбооноос санаачилан өрнүүлээд байгаа “Авлига би авахгүй, би өгөхгүй” аянд хувийн хэвшлийн байгууллагууд нэгдэж эхэлжээ. НЗДТГ, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн газрын алба, УБЕГ, МХЕГ зэрэг төрийн томоохон байгууллагуудыг нэгтгээд байсан энэ аянд хувийн хэвшлийн байгууллагуудаас хамгийн анх удаагаа “Цаст групп” албан байгууллагаараа ийнхүү авлигын эсрэг дуу хоолойгоо нэгтгэлээ. “Цаст групп”-ын захирал Н.Баярсайхан, “Цаст Констракшн” ХХК-ы гүйцэтгэх захирал Н.Баярцэцэг, “Цаст Импекс” ХХК-ы санхүү эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, “Цаст Ривер Саундс” ХХК-ы гүйцэтгэх захирал Г.Мөнхбилэг болон группын салбар салбарын ажилчид авлигаас ангид байх амлалтын дэвтэрт гарын үсгээ зурж авлигын эсрэг хамтдаа нэгдсэн байна. Энэ аяны хүрээнд АТГ-аас авлигатай холбоотой хуулийн мэдлэг мэдээлэл өгч, МЗХ-ноос “Авлига би авахгүй, би өгөхгүй” аяны талаар тодорхой мэдээлэл хүргэн “Авлигагүй ирээдүйн төлөө хамтдаа” лекцийг уншсан байна. Хувийн хэвшлийн байгууллагуудаас хамгийн анх удаагаа авлигагүй байгууллага хаягтай болсон  “Цаст групп”-ын дараагаас олон байгууллагууд авлигын эсрэг энэхүү аянд нэгдэх болов уу. МЗХ цаашдаа их дээд сургуулиудыг нэгтгэх, авлигын эсрэг залуучуудаа уриалсан энэ мэт олон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан