Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Интерполд захидал илгээж Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа нарыг олж өгөхийг хүсчээ
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Интерполд захидал бичжээ. Тэрээр, Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа Н.Энхтуяа болон Б.Хуяг нарыг дахин хайж, эрж олж өгч тусална уу гэдэг хүсэлтээ албан ёсоор гаргаж байгаа аж. Учир нь, Интерполоос ирсэн захидалд Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг хайх эсэх нь эргэлзээ төрүүлж байна гэсэн захидал иржээ. Гадаадын бусад улс орнуудад Хууль зүйн дэд сайд нь тухайн улсынхаа Прокурор байдаг аж. Энэ утгаараа Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг Интерполын байгууллага Монгол Улсын прокурор гэж ойлгож Н.Энхбаярын хамсаатнуудыг хайх ажлаа зогсоосон байна. Тиймээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Интерполд бичсэн захидалдаа, “Манай улсын Хууль зүйн дэд сайдад тийм эрх мэдэл байхгүй. Э.Эрдэнэжамъянгийн энэ үйлдэл нь хууль бус үйлдэл юм. Тиймээс түүнд албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Бидний анхны хүсэлт хэвээрээ байгаа. Тиймээс та бүхэн Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн хайх ажлаа үргэлжлүүлнэ үү” гэсэн хүсэлтээ илгээжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан