Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн наснаасаа эрт хорвоог орхих шалтгаан
Хиам, зайдас, гахайн мах, жигнэсэн үхрийн мах гээд хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн хүн төрөлхтөн наснаасаа эрт хорвоог орхих гол шалтгаан болж байна гэдгийг Европт хагас сая хүнийг хамруулан хийсэн судалгаагаар дүгнэжээ. Ийм төрлийн хүнсний бүтээгдэхүүн зүрх судасны өвчин, хорт хавдраар өвчлүүлж, улмаар залуугаараа нас барахад хүргэдэг байна.
“BMC Medicine” сэтгүүлд бичсэнээр Европын 10 орны 500 мянган хүнийг хамруулан бараг 13 жил тэдний хоол хүнсний хэрэглээг судалсны дүнд энэхүү дүгнэлтийг гаргасан бөгөөд өдөрт 160 граммаас их буюу хоёр зайдас юмуу нэг томхон зүсэм гахайн мах иддэг хүн байлаа гэхэд хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн бараг иддэггүй хүнтэй харьцуулахад 12,7 жилээр богино насалдаг болохыг тогтоожээ. Энэ нь хиам зайдас гэх мэт боловсруулсан хүнсэнд дуртай хүмүүс бусдыгаа бодвол эрт нас барах магадлал 44 хувиар өндөр байдаг гэсэн үг ажээ.

Судалгааг хийсэн эрдэмтэд тайлбарлахдаа хүмүүс “Тамхи, архины хэрэглээ, илүүдэл жин бол амьдралын буруу хэв маяг. Үүнээс болж өвчин үүсдэг гэдгийг аль эрт ойлгож ухамсарладаг болсон. Харин махыг их хэмжээгээр хэрэглэх нь тэр тусмаа хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн байнга хэрэглэх нь түүнээс дутахгүй муу үр дагавартай гэдгийг хараахан мэдэхгүй байна” гэжээ.
Боловсруулсан махан бүтээгдэхүүн гэдэгт утсан, жигнэсэн, давсалсан, удаан хадгалах зориулалттай ямар нэгэн бодис нэмсэн бүхий л төрлийн махыг хэлж байгаа юм. Хэрвээ эрүүл мэндээ хамгаалж, урт наслахыг хүсвэл улаан мах болон боловсруулсан махан бүтээгдэхүүнийг өдөрт 70 граммаас илүү идэхгүй байх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
haha mongolchuud 70 gr ideed baival uvchnii uurhai boloh bailgui de baigalin ontsolog ni tiim yum chine
assa giihaan neg zuvluguu helii. Setgegdel bichih geheer baahan yumnii door bh yum aa. medeelelee unshaad shuud setgegdel bichdeg heseg ni baimaar bna. tegehgui bol tsuuhun heseg ni l doosh ni guilgej bj setgegdelee bichij bna .
Хиам, зайдас, гахайн мах, жигнэсэн үхрийн мах гээд хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн хүн төрөлхтөн наснаасаа эрт хорвоог орхих гол шалтгаан болж байна гэдгийг Европт хагас сая хүнийг хамруулан хийсэн судалгаагаар дүгнэжээ. Ийм төрлийн хүнсний бүтээгдэхүүн зүрх судасны өвчин, хорт хавдраар өвчлүүлж, улмаар залуугаараа нас барахад хүргэдэг байна. “BMC Medicine” сэтгүүлд бичсэнээр Европын 10 орны 500 мянган хүнийг хамруулан бараг 13 жил тэдний хоол хүнсний хэрэглээг судалсны дүнд энэхүү дүгнэлтийг гаргасан бөгөөд өдөрт 160 граммаас их буюу хоёр зайдас юмуу нэг томхон зүсэм гахайн мах иддэг хүн байлаа гэхэд хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн бараг иддэггүй хүнтэй харьцуулахад 12,7 жилээр богино насалдаг болохыг тогтоожээ. Энэ нь хиам зайдас гэх мэт боловсруулсан хүнсэнд дуртай хүмүүс бусдыгаа бодвол эрт нас барах магадлал 44 хувиар өндөр байдаг гэсэн үг ажээ.

Судалгааг хийсэн эрдэмтэд тайлбарлахдаа хүмүүс “Тамхи, архины хэрэглээ, илүүдэл жин бол амьдралын буруу хэв маяг. Үүнээс болж өвчин үүсдэг гэдгийг аль эрт ойлгож ухамсарладаг болсон. Харин махыг их хэмжээгээр хэрэглэх нь тэр тусмаа хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн байнга хэрэглэх нь түүнээс дутахгүй муу үр дагавартай гэдгийг хараахан мэдэхгүй байна” гэжээ.
Боловсруулсан махан бүтээгдэхүүн гэдэгт утсан, жигнэсэн, давсалсан, удаан хадгалах зориулалттай ямар нэгэн бодис нэмсэн бүхий л төрлийн махыг хэлж байгаа юм. Хэрвээ эрүүл мэндээ хамгаалж, урт наслахыг хүсвэл улаан мах болон боловсруулсан махан бүтээгдэхүүнийг өдөрт 70 граммаас илүү идэхгүй байх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
bayar
yanaa tegeed mongolchuud bol balrah um bn l daa
2013.03.13
2013.03.13
2013.03.12
























