Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хотын мэр Улс төрийн шахалтыг үл тоон хариуцлага тооцно
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НЗЦГ, НОБГ, НМХГ-ын удирдлага мэдээлэл хийлээ. Тэдний өгсөн мэдээллээр өнгөрсөн долоо хоногт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиосонтой холбоотойгоор гэмт хэргийн гаралт болон осол аваарын тоо тодорхой хэмжээгээр нэмэгджээ. Тухайлбал, Нийслэлийн цагдаагийн газарт хоёрдугаар сарын 21-нээс энэ сарын 6-нд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 15187 мэдээ, мэдээллийг өмнөх 14 хоногтой харьцуулахад 5.8 хувиар өссөн байна. Харин Нийслэлийн онцгой байдал газар гамшиг ослын 225 дуудлага хүлээн авснаас объектын гал түймрийн 185 дуудлага, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 40 дуудлага ирсэн гэнэ. Мөн гал түймрийн улмаас хоёр хүн, уурхайн нурангид нэг хүн даруулан нас барж, зам тээврийн болон ахуйн осолд бэртэж гэмтсэн дөрвөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн нэг тэрбум гаруй төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан гэлээ. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, шуурхай зөвлөлгөөнөөр холбогдох албан тушаалтнуудад өгсөн үүрэг даалгаврын биелэлт тааруу байгааг дурдаад, цаашид иймэрхүү байдлаар ажлаа үргэлжүүлбэл хатуу арга хэмжээ авна гэв. Улс төрийн аливаа шахалт, дарамт, лобби огтхон ч хамааралгүйгээр хариуцлага тооцно гэдгийг нийт нийслэлийн удирдах ажилтнуудад анхааруулсан юм. Учир нь, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж буй рекламны самбаруудыг энэ сарын 1 гэхэд буулгана хэмээн журмаа баталсан хэдий ч өнөөг хүртэл ажил хэрэг болохгүй байгаад ийн бухимдсан хэрэг. Тэрээр удахгүй нийслэлд зам засварын ажил эхлэх гэж байгаа учраас хаана, ямар замыг хэр хугацаанд засч, засварлах талаархи мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэж, аль болох чирэгдэл учруулахгүйгээр ажлаа чанартай гүйцэтгэхийг энэ үеэр холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.
0 Сэтгэгдэл
























