АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Тэд Монголын сэтгүүлзүйг шинэ түвшинд гаргана
Монгол улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 100 жилийн түүхт ойг тохиолдуулан Монголын Залуучуудын Холбоо хэвлэл мэдээллийн салбарт амжилт гарган ажиллаж байгаа залуу сэтгүүлчдээ залуусын нээлттэй танхимдаа хүлээн авч, “Тэргүүний залуу” алтан медалиар шагнаж урамшууллаа. Сэтгүүлчид ямар нэгэн тэмдэглэлт баяраар ажлаа хийж өнгөрөөдөг учраас 100 жилийн ойгоор нь тэднийг баярлуулах гэж энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Энэ үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажилладаг 49 залуу сэтгүүлч “Тэргүүний залуу” алтан медалиар энгэрээ мялаасан бөгөөд МЗХ-ны ерөнхийлөгч А. Мөнхбат, “Залуучуудын соёл урлагийн хороо”-ны дарга “TV cocktail” хамтлагийн жүжигчин Э. Цолмонбаяр, “Залуучуудын спортын хороо”-ны дарга Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Э. Бадар- Ууган, “Залуучуудын хууль эрх зүйн хороо”-ны дарга Их засаг ОУИС-ийн сургалт эрхэлсэн захирал Р. Булгамаа, “Залуучуудын эрүүл мэндийн хороо”-ны дэд дарга Х.Бат- Ирээдүй нар ирж медалийг гардуулан хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчдэд баярын мэнд хүргэсэн юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 469 хэвлэл мэдээллийн байгууллагад таван мянга орчим хүн ажиллаж байгаа гэсэн судалгааг Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан байдаг. Нийт сэтгүүлчдийн 50 хувь нь 30 хүртэлх насныхан байгаа нь сэтгүүлчдийн эгнээ жилээс жилд залуужиж байгааг харуулж байгаа юм. Ийнхүү сэтгүүлзүйн салбарт ид ажиллаж байгаа залуу сэтгүүлчдийг урьсан явдал нь тухайн салбарт тулгамдаж буй асуудлыг хөндөж, түүнийгээ залуучуудын төв байгууллагаар дамжуулан шийдвэрлүүлэх боломж бололцоо байгааг харилцан ярилцаж цаашид МЗХ залууст хандсан үйл ажиллагааг зохион байгуулахад сэтгүүлчдийн саналыг тусгаж ажиллана гэдгээ онцолсон юм. МЗХ-ны тэргүүн дээд шагнал болох “Тэргүүний залуу” алтан медалиар “Улс төрийн тойм” сонины сэтгүүлч Р. Сарангоо, “Шонхор суваг” телевизийн сэтгүүлч Д. Отгонцагаан, News.mn сайтын сэтгүүлч С. Отгонсүрэн, “Эх орон” телевизийн мэдээний албаны дарга Н. Ангараг, “Монголын мэдээ” сонины сэтгүүлч Б. Өнөртогтох, “Монголын үнэн” сонины сэтгүүлч Д. Ганбаатар, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б. Алтанцэцэг, Э. Энхболд, “Өглөөний сонин”-ы сэтгүүлч В. Дондовдорж, Э. Мөнхзаяа, “Өдрийн шуудан сонин”-ы сэтгүүлч Д. Хулан, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж. Солонго, Chuhal.mn сайтын сэтгүүлч Б. Отгонтуяа, “Соронз” сэтгүүлийн сэтгүүлч Э. Сүнжидмаа, “Гоодаль” сэтгүүлийн сэтгүүлч З. Золбоот, ММ агентлагийн сэтгүүлч Гандиймаа, Нийслэлийн хэвлэл мэдээллийн албаны сэтгүүлч М. Баярмаа, Э. Ганболд, С1 телевизийн сэтгүүлс Б. Барслхагва зэрэг залуу сэтгүүлч шагнуулсан. Тэд бүгд маш баяртай байгаагаа хэлж цаашид сэтгүүлзүйн салбартаа ёс зүйтэй, шударга ажиллаж, дэлхийн хэмжээнд нийцэж, улам эрч хүчтэй ажиллахаа илэрхийлж байлаа.
Ц.Баянбилэг
Эх сурвалж: Залуучуудын үнэн сонин
Ц.Баянбилэг
Эх сурвалж: Залуучуудын үнэн сонин
0 Сэтгэгдэл
























