Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Иргэд ЖДҮ-ийг дэмжих сургалтад хамрагдаж байна
Нийслэлд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилтыг хотын Засаг дарга Э.Бат-Үүл мөрийн хөтөлбөртөө тусган ажиллаж байгаа билээ. Хувиараа бизнес эрхлэх, жижиг дунд үйлдвэрлэл явуулах сонирхолтой ч энэ талаарх мэдлэг, мэдээлэл дутмагаас шалтгаалж мөрөөдлөө биелүүлэн бизнесээ эхлүүлж чадахгүй олон иргэн нийслэлд амьдарч байгаа. Тэгвэл энэ хэрэгцээ шаардлагыг бага ч гэсэн хангах зорилгоор Нийслэлийн Ардчилсан Нам, “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв” НӨҮГ-тай хамтран төсөл хэрхэн бичих, маркетингийн төлөвлөгөө яаж боловсруулж бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх талаар нийслэлийн есөн дүүргийн иргэдийг хамруулсан сургалтыг энэ сарын 2-ноос ирэх дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл шат дараатайгаар зохион байгуулж байна. Одоогоор нийслэлийн есөн дүүргийн 70 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг болон эрхлэх хүсэлтэй иргэд, АН-ын дэмжигч гишүүд хамрагдаад байгаа аж. Сургалтад хамрагдаж амжилттай оролцсон хүмүүст Улаанбаатар хотын бизнес хөгжлийн төвөөс албан ёсны сертификат олгох юм байна.
0 Сэтгэгдэл
























