Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэнэ
Дэлхийн байгаль орчны өдрийг 1972 оноос эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 5-ны өдөр тэмдэглэн иржээ. 2013 оны 2 дугаар сард Бүгд Найрамдах Кени улсад зохион байгуулагдсан НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр Дэлхийн байгаль орчны өдрийг энэ онд Монгол Улс эх орондоо хүлээн авч, зохион байгуулах болсныг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр албан ёсоор зарласан байна. Дэлхий нийтээрээ байгаль орчинд нээлттэй үйл ажиллагаа явуулахыг уриалсан хамгийн томоохон тэмдэглэлт өдрийн 2013 оны уриа нь “Хүнсний хэмнэлттэй хэрэглээ буюу Бод Ид Хэмнэ- Хоол, хүнсний хаягдлыг багасгая” юм. Энэ өдрийг манай улс 2013 оны 6 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ. Дээрх өдрүүдэд Дэлхийн байгаль орчны өдрийг эх орондоо тэмдэглэн өнгөрүүлэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газраас баталж, арга хэмжээ төлөвлөгөө, бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгалаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан