Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
“Хүний эрхийн нээлттэй өдөр”-үүд Дархан-Уул аймгаас эхэлнэ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг 2001 оноос эхлэн зохион байгуулж ирсэн билээ. Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Парисын зарчимд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа олон нийтэд хүртээмжтэй байх ёстой. Тиймээс Комисс үйл ажиллагаагаа нийтэд хүртээмжтэй байлгах үүднээс энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулсаар ирсэн билээ. "Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийн үеэр Хүний эрхийн Үндэсний Комисс хөдөө орон нутгийн ард иргэдэд хүрч үйлчилж, бүс нутгийнханд зориулсан үйл ажиллагааг явуулдаг.
Тухайлбал, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нараас гаргасан нийтээр дагаж мөрдөх шийдвэрүүд нь хүний эрх, эрх чөлөөг хангаж чадаж буй эсэхэд дүн шинжилгээ хийх, цагдан хорих болон эрүүлжүүлэх байр, хилийн цэргийн анги, цагдаагийн байгууллагуудтай хамтран үзлэг, шалгалт, мониторинг хийх, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудад зориулсан хүний эрхийн сургалт явуулах, олон нийтийн уулзалт зохиох, иргэдийн өргөдөл, гомдлыг  хүлээн авч, боломжтойг нь газар дээр нь шалгаж шийдвэрлэх, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх зэргээр тухайн бүс нутаг дахь хүний эрхийн зөрчлийг арилгах зорилгоор ажилладаг юм байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2013 оны 3 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Дархан-Уул, 25-30-нд Сэлэнгэ, Орхон аймгуудад тус тус ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулна.
"Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн оролцоо, дэмжэгтэйгээр зохион явуулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан