АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Эрүүл энхийн таван чухал
1. Ходоод эрүүл бол хоолонд дуртай, шингэцтэй байна. Ходоодны ажиллагаа сэтгэл санаатай шууд холбоотой. Сэтгэлийн зовиур шаналлаас болж хоол боловсруулах эрхтнүүд бүхэлдээ хямардаг. Ходоодоо эрүүл сайн байлгахын тулд аюулхай дээрээ хоёр гарын гурав, гурван хуруугаар хоёр талаас нь зэрэгцүүлэн гурван секунд гурван удаа дарна. Дараа нь ялихгүй дор бас адил дарна. Энэ аргаар өдөрт гурван удаа дарж хэвшвэл ходоодны шарх, хорт хавдар мэтийн хүнд, хөнгөн өвчнөөс сэргийлж болдог байна.
2. Сайн унтаж амрах нь эрүүл энхийн чухал хэсэг юм. Хүн бүрийн онцлогоос хамаарч 6 - 8 цаг унтвал хангалттай. Сэрээд л шууд босох нь маш чухал. Эс тэгвээс хорт хий, хаг хусам биед шингэж, нойрмог нурмагар, лүндээ хийморьгүй болдог. Бас унтахаар орондоо орсон л бол оюуныхаа “цонх”-ыг хааж юм бодох, ном уншихыг зогсоовол зохилтой. Нойр муутай хүний шилэн хүзүү хатуурдаг. Эм уух хэрэггүй. Эхлээд зүүн эрхийгээрээ хүзүүний зүүн урд дарна. Дараа нь эгэм уруу чиглэсэн гүрээний тараагуурын дөрвөн цэгт дарна. Үүнийг хүзүүний зүүн, баруун талд тус бүр гурван удаа давтана. Хөлийн эрхий хурууг дээш доош хөдөлгөн угаас нь өсгий хүртэл сайн илнэ. Эцэст нь, аюулхай дээрээ баруун гарын алгаар зөөлөн дарна.
3. Хүний өтгөн саадгүй гадагшилж байвал эрүүл мэндэд их ач тустай. Ойролцоогоор хүнс тэжээлийн боловсролт 24 цагт гүйцдэг ба гадагшлуулахгүй бол хор ялгарч эхэлдэг. Тухай бүрд зайлуулахын тулд өглөө босохын өмнө хүйсний зүүн доод хэвэлд хоёр гараараа гурван минут зөөлөн дараад нэг аяга хүйтэн ус ууна. Өглөө бүр хэвшил болгон биеэ засвал бүдүүн гэдэс болон бусад эрхтэн, цусны өвчнөөс найдвартай сэргийлдэг.
4. Түргэн шалмаг хөдөлгөөн урт наслахад нэгэн шижим түлхэц нь байдаг. Хөдөлмөрлөн хөдөлж байх нь сэтгэл санааг өөдрөг сэргэлэн болгоод зогсохгүй бие организмыг хөгжүүлдэг. Аливаа ажилд сэтгэл гарган дур сонирхолтой хийх хэрэгтэй. Эсрэг тохиолдолд ажил хийж хөдөлж, байсан ч өтлөх нь амархан. Биеийн хөдөлмөр, явган явах, гүйх, бие хөгжүүлэх дасгалууд хүний өсөлт хөгжилт, өтлөлтөд эерэгээр нөлөөлнө.
5. Инээж хөхрөх нь урт наслах бас нэгэн эх сурвалж. Инээхэд өрц, хэвлийн булчин өвөрмөцөөр ажиллаж, зүрх судасны ажиллагаа сайжирч, элэгний эд эс чийрэгжин нойр хоолонд сайн, сэтгэл санаа өндөр, дотор уужим болдог. Бүр чухал нь элгээ хайрлая гэвэл инээж хөхөрч явах нь чухал
Эмхэтгэсэн: “SOS medicaUB International clinic” эмнэлгийн сувилагч Ч.Нандинбилэг

0 Сэтгэгдэл