АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Хот, хөдөөд нийтдээ 4817 мэргэжилтэй ажилтан бэлтгэж байна
Хөдөлмөрийн яамнаас санаачлан ажил олгогчдын захиалга, эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” хэрэгжүүлж, эхний ээлжийн 4817 суралцагч хичээлдээ орсон. Эдгээр суралцагч эхний хоёр сар танхимын сургалтад хамрагдаж байгаа бол ирэх сарын 1-нээс гэрээ байгуулсан аж ахуй нэгж байгууллагууддаа очиж дадлага хийж эхлэх юм. “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг Хөдөлмөрийн яамнаас өгсөн бодлого, чиглэлийн дагуу Улаанбаатар хотод 18, хөдөө орон нутагт Мэргэжил сургалтын 38 төв хэрэгжүүлж, мэргэжилтэй ажилтан бэлтгэж байна. Суралцагчид Засгийн газраас олгож буй 140400 төгрөгийн тэтгэмж авахаас гадна нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаараа онцлог юм. Хот, хөдөөгийн МСҮТ-өөс тус хөтөлбөрийн хүрээнд хамгийн олон суралцагчтай нь Өвөрхангай аймгийн МСҮТ 296, Увс аймгийн 291, Ховдод 258 хүн суралцаж байна. Харин нийслэлд ШУТИС-ийн Улаанбаатар хот дахь Политехник коллеж 196, Монгол-Солонгосын Политехник коллеж 166 хүн сурч байна. Өнөөгийн байдлаар хөдөө орон нутагт 3523, нийслэлд 1261 суралцагч суралцаж байгаа юм.

0 Сэтгэгдэл