Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Шунхлайд өгсөн зээлээ эргүүлж авна гэнэ
Өнгөрсөн баасан гарагт Шунхлай групп шатахууны үнээ 50 төгрөгөөр нэмэгдүүлээд эргүүлж буулгасан тухай асуудлаар ШӨХТГ-аас мэдээлэл хийж  энэ нь хууль бус үйлдэл байсан гэлээ. Гэхдээ энэ нь үгсэн хуйвалдаагүй, бас Шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчөөгүй. Харин шатахууны үнийг тогтовортой байлгахын тулд Засгийн газраас хөнгөлөлттэй зээл авахдаа хийсэн гэрээгээ зөрчсөн хэрэг гэсэн юм. Шунлай групп шатахууны үнийг тогтвортой байлгана хэмээн Засгийн газраас 3,8 хувийн хүүтэй 21 тэрбум төгрөгийн зээл авахдаа шатхууны үнийг дураараа нэмэхгүй гэсэн гэрээ байгуулсан юм байна.

Ийнхүү байгуулсан гэрээгээ зөрчсөн Шунхлай групптэй байгуулсан гэрээгээ цуцалж зээлүүлсэн хөрөнгөө эргүүлэн татах саналыг ШӨХТГ-аас Засгийн газарт оруулах гэж байгаагаа сэтгүүлчдэд мэдэгдлээ. Ингэхдээ зээлийн хүүг хөнгөлөлттэй нөхцлөөр биш, харин арилжааны банкны өнөөгийн мөрдөж байгаа хүү болох сарын 1,5 хувиар  тооцох санал оруулахаа ч мэдэгдлээ.

Энэ мэдээллийн дэлгэрэнгүйг манай сайт удахгүй бүрэн эхээр нь мэдээлэх болно.
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан