Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
“Монголиан эйрлайнз” компанийг нэр, логоныхоо бичиглэлийг өөрчлөхийг шаарджээ
“Монголиан эйрлайнз” компанийн зах зээлд ашиглаж байгаа лого, нэрний бичиглэл нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, энэ компанийн ашиглаж байгаа лого, таних тэмдэг нь иргэдийг төөрөгдүүлсэн, өрсөлдөгч компанийнхаа нэр хүндэд халдсан үйлдэл гэж үзжээ.
Уг нь, Монголиан эйрлайнз компанийн хувьд 2011 онд байгуулагдсан хэрнээ онгоцныхоо лого дээр 1956 онд үүссэн мэтээр бичсэн дээрх зөрчил гаргахад хүргэсэн гэдгийг ШӨХТГ-ынхан хэлж байна. Тиймээс тус компанийг зөрчлөө арилгах шаардлагыг тавьсан байна.
МИАТ болон Монголиан эйрлайнз компанийн хооронд асар том ялгаа байгаа. Тодруулбал, МИАТ компани 1956 онд байгуулагдаж саяхан Засгийн газрын шийдвэрээр үндэсний агаарын тээвэрлэгч гэх статус хүртсэн. Харин Монголиан эйрлайнз компанийн тухайд гэвэл хоёр жилийн өмнө байгуулагдсан юм. Гэхдээ МИАТ компанийн гадаад нэрийг зөвшөөрөлгүйгээр “зээлдсэн”. МИАТ-ийн гадаад нэрийг эргүүлэн авах саналыг ШӨХТГ-ынхан анх удаа гаргаж байгаа юм биш. Өмнө нь, УИХ-ын хэд хэдэн байнгын хорооны хуралдаанд оруулж, нэрээ буцаан авахыг удирдлагуудад нь өгч байсан юм.
0 Сэтгэгдэл
tegmeer um ulaan luivarchid bas ajilchid n gej avah um bhgui ih zantai umnuud bas helsen yarsindaa baij chaddaggui baliar umnuud bdagiin
Хамгийн их уншсан