Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
УИХ-ын Г.Уянга ”Нарантуул” захын түрээслэгчидтэй уулзлаа
УИХ-ын гишүүн, Түрээлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Г.Уянга "Нарантуул" захын түрээслэгчидтэй уулзлаа. Тус захын үйлдвэрчний эвлэлийн ажилчид түрээслэгч болон түрээлүүлэгч хоёрын хооронд үүсээд байгаа маргаантай холбогдуулж Г.Уянга гишүүнд ханджээ.
Энэ жилээс "Нарантуул" захын захиргаа түрээслэгчдийн бараагаа хийдэг модон авдрыг төмөр авдраар солихийг сануулж эхэлжээ. Түрээслүүлэгчийн зүгээс модон авдар нь хулгайд өртдөг, өнгө үзэмж, чанар муутай гэдэг шалтгаанаар төмөр авдрыг нэгдсэн журмаар тавьж эхэлснээр түрээслэгч, түрээслүүлэгчдийн хооронд асуудал хурцадсан байна.
Тус зах нь түрээслэгчидтэй ямар нэгэн гэрээ байгуулалгүй өнөөг хүртэл аман тохиролцоогоор явж иржээ. Захын удирдлага болон байцаагч нар нь түрээслэгчдийг маш ихээр дарамталдаг, ажиллах орчин нөхцөл туйлын хүнд байдгаа түрээслэгчид ярьж байлаа.
Г.Уянга гишүүн захын түрээслэгчдэд тулгамдаад байгаа эдгээр асуудлуудтай танилцаад "Нарантуул" захад шалгалт оруулж, цаашид энэ асуудалд анхаарал хандуулж ажиллана гэдгээ хэллээ. Мөн тэрээр өөрийн санаачилсан Түрээсийн тухай хуулийн төсөл нь давхар түрээс, шалтгаангүйгээр түрээсийн үнийг нэмэх болон түрээлслэгчдийн эрх ашгийг зөрчсөн асуудлуудыг цэгцлэхийг зорьж байгаа гэдгийг онцоллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан