Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Бэлчээр эзэмшүүлж, төлбөр авдаг болох уу
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос санаачлан өчигдөр Төрийн ордонд Газрын тухай багц хуулийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн эхэнд тус байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Энэ хэлэлцүүлэг Газрын тухай багц хуулийн төслийг УИХ-ын зүгээс илүү бодитой, ул суурьтай хэлэлцэхэд дэмжлэг болно” гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Газрын тухай хуулийн үзэл баримтлалын талаар мэдээлэл өгсөн бол УИХ-ын Тамгын газрын зөвлөх С.Энхцэцэг газрын талаарх хууль, тогтоомжийн системчлэлийн талаар санал бодлоо илэрхийллээ. Түүнчлэн Байгаль, орчин ногоон хөгжлийн сайдын зөвлөх Ц.Адьяасүрэн газрын суурь ойлголт, шинэтгэлийн асуудлаар илтгэл тавьсан нь оролцогчдын анхаарлыг ихэд татав. Тэрээр илтгэлдээ одоогийн боловсруулсан Газрын тухай хуулийн төсөлд дүн шинжилгээ хийснээ дурдсан юм. Газар өмчлөл, бэлчээрийн газар түүний эзэмшлийн талаар мөн хот суурингийн газрыг эзэмшүүлэхэд юу анхаарвал зохилтойг ч онцолж байлаа.
Хэлэлцүүлгийн үеэр газрын эрхийн бүртгэл, удирдлагын тогтолцоо, бэлчээрийг эзэмшүүлэх, гэрээгээр ашиглуулах, бэлчээр ашигласны төлбөр зэрэг асуудал хөндсөн. Бэлчээр ашиглуулах, бэлчээр ашигласны төлбөр авахаар хуульд зохицуулалт тусгахгүй бол бэлчээр талхлагдаж, өвс ургамлын гарц жил ирэх тусам буурч байгаа аж. Тухайлбал, судалгаагаар нийт газар нутгийн 76.5 хувийг эзэлдэг хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 96.3 хувь нь талхлагдаж, өвс ургамлын гарц буурчээ. Тиймээс малчдад өвөлжөөг нь өмчлүүлж, бэлчээрийг эзэмшүүлэх ёстой гэнэ. Бэлчээр ашигласны төлөө малчдаас төлбөр авах нь буруу гэж үзэх нэгэн ч байв. Газрын багц хуультай холбогдуулан салбар бүр өөрийн ашиг сонирхлоо хамгаалсан санал олныг гаргаж байгаа нь энэ хуулийг ерөнхий болгож базахад төвөгтэй байгааг ажлын хэсгийнхэн ч хэлсэн юм. Юутай ч, эхний ээлжинд Газрын тухай ерөнхий хуулийг батлуулах нь чухал гэж хууль санаачлагчид үзэж байна. Тэд газар өмчлүүлснээр иргэд өмчтэй, амжиргаа нь баталгаатай болж, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, өсөлтийг нь нэмэгдүүлэх хөрөнгө, санхүүгийн эргэлт бий болно гэж үзэж байгаа юм.

0 Сэтгэгдэл