Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
С.Амарсанаа: Ардчилал сонин Монголд чөлөөт хэвлэлийн үндэс суурийг тавьсан юм
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Урлагийн гавьяат зүтгэлтэн болсон "Ардчилал" сонины анхны эрхлэгч С.Амарсанаагийн баярын сэтгэгдлийг хуваалцлаа.

-Танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-За баярлалаа. Төрийн өндөр цол авч байгаадаа баяртай байна. Одоогоос 23 жилийн өмнө яг хаврын урь орсон ийм л үед чөлөөт хэвлэлийн үндэс суурийг тавьсан "Ардчилал" сониноо өлгийдөн авч байлаа. "Ардчилал" сонин  хавар цагт мэндэлсэн юм.
Энэ сонины Монголд чөлөөт хэвлэлийн үндэс суурийг тавихад оруулсан гавьяаг нь үнэлж, надад төрийн өндөр цол өгсөнд баяртай байна.
"Ардчилал" сониныг нэр төртэй үргэлжлүүлэн авч яваа Цолмон эрхлэгчдээ, залуу хамт олондоо би баяр хүргэе. Сонин маань өдий болтол хэвлэгдэж байгаа учир надад маш сайхан байна. Тэр үед олон сонин гарсан. Өнөөг хүрсэн сонин цөөхөн. Гэхдээ тухай бүртээ үүргээ гүйцэтгэсэн байдаг. Надтай хамт ажиллаж байсан хүмүүстээ баяр хүргэе, баярлаж байгаагаа илэрхийлье.
-Ардчиллын дуу хоолой болон мэндэлсэн "Ардчилал" сонин Монгол Сэтгүүл зүйд нэгэн шинэ өнгө төрхийг бий болгож байсан байх?
-Тэгэлгүй яахав. Монголд чөлөөт хэвлэлийн үндэс суурийг тавьсан сонин гэдгийг бие даасан судлаач шинжээчдийн баг нотолсон. Үүнийгээ баталгаажуулж өнгөрсөн жил батламж гардуулсан. Энэ нэр төрөө өндөрт өргөж яваад нь баяртай байдаг юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан