Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Дугуйчин бүсгүй тэргүүний залуу боллоо

Энэтхэг улсад болсон дугуйн Азийн АШТ-ний охидын цуваа гараатай 28 км-ын уралдаанд тэргүүлж, тивийн аваргын алтан медаль хүртсэн Т.Энхжаргалыг МЗХ-ны удирдлагууд хүлээн авч уулзаж баяр хүргэлээ. Дугуйн спортод Монголоос хамгийн анх удаа Азийн аварга цолыг авчирсан түүний амжилтыг үнэлэж МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медалиар шагнаж, манай улсад хөгжүүлэх дугуйн спортын их ажилд гар бие оролцож, залуучуудаа уриалан тэдэнд энэ спортын ач холбогдлыг сурталчилан таниулахад хувь нэмрээ оруулахыг хүслээ.Триатлон болон дугуйн спортын тамирчин Т.Энхжаргал Залуучуудын анхны олимпод Н.Наранбат багшийн удирдлагад оролцсон бол өдгөө н.Даваатогтох багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базаадаг билээ. Дашрамд дурдахад автомашингүй өдрийг тохиолдуулан МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клубаас санаачилан НЗДТГ, ЗЦГ, болон Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийг дэмжих төсөлтэй хамтран энэ сарын 30-нд “УЛААНБААТАР - 2013” дугуйн парадыг зохион байгуулах гэж байгаа юм байна. Дугуйн парадад оролцох сонирхолтой хүүхэд залуучууд, гэр бүл, албан байгууллага, хамт олныг МЗХ-ны төв байранд бүртгэж авч байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл