Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Саатсан зорчигчид маргааш өөр онгоцоор ирнэ
МИАТ компанийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн 2013 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн ОМ136 аяллын “Боинг 737-800” онгоц цасан шуурга болон хуваарьт бус техник үйлчилгээний улмаас Москвад саатаад буй билээ. Уг нь энэ онгоц Москвагийн цагаар 20:50 цагаар хөөрөх хуваарьтай байв.
Москва хот дахь МИАТ компанийн төлөөлөгчийн газар уг нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, зорчигчдын тав тухыг хангахын тулд зохих дүрэм журмын дагуу шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. Уг онгоцны 120 зорчигчийн 95 нь Берлинээс, 25 нь Москвагаас бүртгүүлсэн аж.
Москва хотын “Шереметьево” олон улсын нисэх буудалаас нисэхийн өмнөх техникийн үзлэг хийх үед нэг дугуйг солих шаардлагатай болсныг тогтоосон юм. Ингээд Улаанбаатараас онгоцны нөөц дугуйг 25-ны өдрийн Аэрофлотын онгоцоор илгээжээ. Гэвч ОХУ-ын гаалийн дүрэм журам, үйл ажиллагаанаас үүдэн дугуйг гаалийн агуулахаас авч чадалгүй өнөөг хүрсэн байна.
Энэ байдлаас шалтгаалан дугуй солих ажил нэлээн удах нь тодорхой болжээ. Иймд “Шереметьево” олон улсын нисэх буудалд байгаа зорчигчдыг Улаанбаатараас тусгай онгоц явуулж авчрахаар болжээ. Энэ онгоц маргааш өглөө 9 цаг 15 минутад буух аж.

0 Сэтгэгдэл
miat companii unench fan
mait companii buh ajilchid alban hagchidda ajiliin ondor amjilt husii manai ger bul tanai companaar 20 jil unench uulchluulej ta buhneree baharhdag shuu urgelj ta buhenteigee hamt shuu
2013.03.27