Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
1000 дугуйчны парад болно

“Автомашингүй өдөр”-ийг угтсан долоо хоногийн аяныг нийслэлийн хэмжээнд энэ сарын 24-30-ны хооронд зохион байгуулж байгаа билээ. Хүүхэд залуучуудыг спиртлэг бус спортлог уриалгад нэгтгэх, тэдэнд дугуйн ач холбогдлыг сурталчилан таниулах зорилгын хүрээнд 03-рсарын 31-нд “Улаанбаатар-2013” нэртэй 1000 дугуйчдын парад”-ыг Монголын Залуучуудын Холбоо, Нийслэлийн биеийн тамирын газар, Монголын дугуйчдын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, дугуйн худалдаа эрхэлдэг “Дугуйн ертөнц” ХХК, “Cannondale”, “Атилла” дэлгүүрүүд зэрэг бизнесийн байгууллагууд хамтран явуулах гэж байна. Дугуйн парадад оролцох хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийг энэ сарын 31 хүртэл бүртгэх ба өөрийн дугуйтайирэх, албан байгууллага зохион байгуулалттай хувцсаар жигдэрсэн байх зэрэг шаардлага тавьж байна. 1000 дугуйн парад 31-ний өглөө 10.00 цагаас Сүхбаатарын талбайгаас хөдөлж Баруун дөрвөн зам-Гэсэрсүм-“Чингис” зочид буудал-Бөхийн өргөө-Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар аялах ажээ. Сонирхуулахад, жил бүрийн энэ өдөр буюу гуравдугаар сарын 27-ны өдрийг “Унадаг дугуйн өдөр” болгон тэмдэглэж байхаар албан ёсоор тогтжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан