Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
50 баллон газ дэлбэрэх аюултай байж
22-ын товчооны наахан талд төмөр замын Толгойт өртөөний орчим газны агуулах шатаж байгаа талаар бид мэдээлсэн. Тус агуулах нь "Мон газ сервис" компанийнх юм байна.
Нийслэлийн Онцгой байдлын гал унтраах хэд хэдэн анги хүч нэмэгдүүлэн хэргийн газар цаг алдалгүй очиж, галыг унтрааж байгаа юм.
Хамгийн аюултай нь агуулахад 50 орчим баллонтой газ байгаа бөгөөд тэднийг байрнаас нь хөдөлгөвөл дэлбэрэх аюултай учраас хөргөх арга хэмжээг авч байгаа ажээ.
Өмнө нь Дархан-Уул аймгийн 12-р багийн шинэ хорооллын 14-р байрны долоон давхрын нэгэн айлд 5 литрийн баллонтой газ дэлбэрч бараг л байшинг нураахаа шахсан. Хэрэв 50 баллон газ дэлбэрвэл тэр хавьд маш аюултай нөхцөл байдал үүсэх юм. Гэхдээ азаар хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй байгаа тухай манай сэтгүүлч газар дээрээс нь мэдээлсэн юм.
22-ын товчооны наахан талд төмөр замын Толгойт өртөөний орчим газны агуулах шатаж байгаа талаар бид мэдээлсэн. Тус агуулах нь "Мон газ сервис" компанийнх юм байна. Нийслэлийн Онцгой байдлын гал унтраах хэд хэдэн анги хүч нэмэгдүүлэн хэргийн газар цаг алдалгүй очиж, галыг унтрааж байгаа юм.

0 Сэтгэгдэл