Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихийг бүтээн байгуулалтын салбарынханд уриаллаа


Ерөнхий сайдын ивээл дор “Үйлдвэрлэлийн шинэ эрин үе-Ханган нийлүүлэлт 2013” сэдэвт үзэсгэлэн нээгдлээ.

Дотоодын үйлдвэрлэгчдийг томоохон худалдан авагчидтай шууд холбож, тэдэнд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхээр энэхүү ажлыг санаачилснаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзэсгэлэнг нээхдээ хэлсэн юм. Эрэлт ихтэй зах зээлд гүүр болж буй анх удаагийн энэ үзэсгэлэнг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл хамтран зохион байгуулжээ.

Уул уурхай, зам, барилгын бүтээн байгуулалтыг дагаж бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний томоохон зах зээл үүснэ. Зах зээлийн энэ эрэлтийг дотоодоосоо хангах нөөц бололцоо хангалттай байгаа нь өнгөрсөн цагаан сарын бэлгийн жишээнээс тод харагдсан хэмээн Ерөнхий сайд онцлоод, бие биеэ дэмжих хоёр дахь давалгаа эхлүүлэхийг үйлдвэрлэгчид хийгээд бүтээн байгуулалтын салбарынханд уриаллаа. Үйлдвэрлэгчид илүү чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийн төлөө, худалдан авагчид нь харин илүү найдвартай дотоодын харилцагчтай байхын төлөө хамтран ажиллавал манай улс бүтнээрээ хожих болно гэдгийг Засгийн газрын тэргүүн нэмж хэлсэн юм.

 Хүнс, оёмол болон сүлжмэл хувцас эдлэл, эм, хэвлэлийн чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг дотоодын 180 гаруй компани энд бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулаад зогсохгүй бараа үйлчилгээ нийлүүлэх гэрээ хэлцлүүд хийж байна. Бүтээн байгуулалтын салбарын 100 гаруй худалдан авагч тэдний бараа бүтээгдэхүүнийг судалж, мэдээлэл солилцох хүсэлтээ ирүүлжээ. Эдний дотор Эрдэнэс МГЛ, Таван толгой, Оюу толгой, Энержи ресурс зэрэг томоохон худалдан авагч, мөн төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авдаг төрийн байгууллагууд ч багтсан байна.

Энэхүү ажлын хүрээнд маргааш үйлдвэрлэгчид, худалдан авагчид, төрийн байгууллагын шийдвэр гаргагчдын хооронд ажил хэргийн уулзалтууд болох бөгөөд Худалдан авах ажиллагааны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарчлал, хэмжил зүйн газар зэрэг холбогдох агентлагийн удирдлагууд оролцсон хэлэлцүүлэг хийнэ. Оролцогч талуудын санал бодлыг сонсох эдгээр уулзалт, хэлэлцүүлгийг Шадар сайд Д.Тэрбишдагва удирдан явуулах юм.

 “Үйлдвэрлэлийн шинэ эрин үе-Ханган нийлүүлэлт 2013” анхдугаар үзэсгэлэн МҮЭСТО-д энэ сарын 28-ныг дуустал гурав хоног үргэлжлэх бөгөөд цаашид ийм үзэсгэлэнг хавар, намар тус бүр зохион байгуулж тогтмолжуулахаар төлөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан