Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
“Мон газ сервис” компанийн газын агуулахад гал гарч, Улаанбаатар үнсэн нурам болох дөхөв
Баянгол дүүргийн нутагт 22 товчооны наана, Төмөр замын Толгойт өртөөний урд байрлах “Мон газ сервис” компанийн хашаанд газын баллон дэлбэрч, гал гарсан тухай мэдээлэл бидэнд 13:30 цагийн үед ирсэн юм. Мэдээллийн дагуу гал гарсан газарт очиход Нийслэлийн онцгой байдлын харьяа Гал унтраах 26 дугаар ангийн гал сөнөөгчид ирж галыг унтраасан байлаа. Гал юунаас болж гарсныг тодруулах гэсэн ч “Галын шалтгааныг шалгаж байгаа. Дүгнэлт гарах болоогүй” гэснээс өөр хариулт өгөх албаны хүн олдсонгүй. Харин тус компанийн агуулахын манаачаас болсон явдлын талаар тодруулахад, “Надад мэдэх юм алга. 12:00 цагийн үед гэнэт гал гарсан. Галынхан цаг алдалгүй ирсэн. Баллон халсны улмаас л гал гарсан болов уу. Галынхан газар авахуулахгүй унтрааж чадсан. Баллон дэлбэрсэн юм байхгүй. Цэнэгтэй байгаа баллонуудыг хөргөж байна. Компанийн удирдлагууд гадны хүн хашаанд оруулж болохгүй гэж утсаар үүрэг өгсөн. Тиймээс та нарыг оруулахгүй” гэж хэлээд хашааныхаа хаалгыг хаалаа.
Агуулахын хашаан дээгүүр харвал 20 орчим баллоныг усанд хийж, баллон хадгалдаг агуулахын хаалгыг нээсэн байлаа. Мөн цэнэгтэй үгүй нь үл мэдэгдэх олон баллоныг давхарлан хураажээ. Тэр хавьд нэлээд газ алдсан бололтой, үнэртэй байв.

Хэрэв галыг цаг алдалгүй унтраагаагүй бол ойр хавь гэлтгүй Улаанбаатар хот тэр чигтээ ч үнсэн нурам болох байж гэсэн бодол төрсөн. Учир нь “Мон газ сервис” компанийн агуулахын хашааны урд тал д “Дашваанжил” компанийн газын агуулах байдаг аж.
Үүнээс наашаа төмөр замын дагуу шатахуун импортлогч компаниудын агуулах байрлана. Ингээд бодохоор Улаанбаатар үнсэн товрого болоход ойрхон байжээ.



Баянгол дүүргийн нутагт 22 товчооны наана, Төмөр замын Толгойт өртөөний урд байрлах “Мон газ сервис” компанийн хашаанд газын баллон дэлбэрч, гал гарсан тухай мэдээлэл бидэнд 13:30 цагийн үед ирсэн юм. Мэдээллийн дагуу гал гарсан газарт очиход Нийслэлийн онцгой байдлын харьяа Гал унтраах 26 дугаар ангийн гал сөнөөгчид ирж галыг унтраасан байлаа. Гал юунаас болж гарсныг тодруулах гэсэн ч “Галын шалтгааныг шалгаж байгаа. Дүгнэлт гарах болоогүй” гэснээс өөр хариулт өгөх албаны хүн олдсонгүй. Харин тус компанийн агуулахын манаачаас болсон явдлын талаар тодруулахад, “Надад мэдэх юм алга. 12:00 цагийн үед гэнэт гал гарсан. Галынхан цаг алдалгүй ирсэн. Баллон халсны улмаас л гал гарсан болов уу. Галынхан газар авахуулахгүй унтрааж чадсан. Баллон дэлбэрсэн юм байхгүй. Цэнэгтэй байгаа баллонуудыг хөргөж байна. Компанийн удирдлагууд гадны хүн хашаанд оруулж болохгүй гэж утсаар үүрэг өгсөн. Тиймээс та нарыг оруулахгүй” гэж хэлээд хашааныхаа хаалгыг хаалаа. Агуулахын хашаан дээгүүр харвал 20 орчим баллоныг усанд хийж, баллон хадгалдаг агуулахын хаалгыг нээсэн байлаа. Мөн цэнэгтэй үгүй нь үл мэдэгдэх олон баллоныг давхарлан хураажээ. Тэр хавьд нэлээд газ алдсан бололтой, үнэртэй байв.

Хэрэв галыг цаг алдалгүй унтраагаагүй бол ойр хавь гэлтгүй Улаанбаатар хот тэр чигтээ ч үнсэн нурам болох байж гэсэн бодол төрсөн. Учир нь “Мон газ сервис” компанийн агуулахын хашааны урд тал д “Дашваанжил” компанийн газын агуулах байдаг аж.
Үүнээс наашаа төмөр замын дагуу шатахуун импортлогч компаниудын агуулах байрлана. Ингээд бодохоор Улаанбаатар үнсэн товрого болоход ойрхон байжээ.



Г.Даваа
0 Сэтгэгдэл
























